Голоос ус авч байгаад живж амиа алджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Голоос ус авч байгаад живж амиа алджээ

/2022.08.02/: Дорнод аймгийн Халхгол суманд ээж, дүүгийнхээ хамтаар “Халх” голоос ус авч байсан бага насны хүүхэд голын усанд сэрүүцэх гэж байгаад хөл алдаж живсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид болон тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Хилийн 306 дугаар ангийн алба хаагчид, 2 завьтай хамтран А 12 настай, эмэгтэйг эрэн хайх ажиллагааг эхлүүсэн бөгөөд мөн өдрийн 07:25 цагт осолдсон газраас баруун зүгт 10 км-т “Халх” голын усны мандал дээр хөвж явсан тухайн хүүхдийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Автомашинаа үзлэгт оруулаагүй, оруулсан ч тэнцээгүй бол ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ
Автомашинаа үзлэгт оруулаагүй, оруулсан ч тэнцээгүй бол ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ
 
Хуульзүй дотоод хэргийн сайдаар Баттөмөрийн Энхбаярыг томиллоо
Хуульзүй дотоод хэргийн сайдаар Баттөмөрийн Энхбаярыг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.