/2022.8.2/ Манай улсын тээврийн хэрэгслийн тоо жил бүр өсч, 2022 оны 7 сарын 25-ны байдлаар 55046 тээврийн хэрэгсэл шинээр бүртгэгджээ.
Зам, тээврийн ослын улмаас орон нутагт 416 хүн, нийслэлд 671 хүн гэмтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч, 295 хүн амь насаа алдаж, 155 сая төгрөгийн эд материалын хохирол учраад байна.
Амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч буй дээрх тоон үзүүлэлтэд жолоочийн анхаарал болгоомж, хариуцлагаас гадна техникийн бүрэн бүтэн байдал шууд нөлөөлдөг талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлж байна.
Автотээврийн үндэсний төвийн нийслэл болон орон нутгийн 26 техникийн хяналтын төвүүдэд 2022 оны 07 дугаар сарын 25-ны байдлаар 398,245 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагджээ. Үүнээс 8699 тээврийн хэрэгсэл тэнцээгүй байна. Үүнээс:
- Өнгө үзэмж, ерөнхий байдлын үзүүлэлтээр - 8259
- Тоормос - 4639
- Жолооны механизмаар - 3954
- Гэрэлтүүлэх хэрэгслийн зөрчилтэй - 3148
- Экологийн үзүүлэлтээр - 3357 тээврийн хэрэгсэл тус тус тэнцээгүй байна.
Эдгээр тээврийн хэрэгслүүдэд 1 сарын хугацаанд гэмтэл, эвдрэлээ засварлаж дахин техникийн хяналтын үзлэгт орох зөвлөмж өгдөг.
Тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэгт орох хугацаандаа ороогүй, орсон боловч стандартын шаардлага хангаагүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч ажиллаж байна гэж Автотээврийн Үндэсний төвөөс мэдээллээ.