/2022.7.5/ ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров манай улсад айлчилж байна.
ОХУ-аас Украины нутаг дэвсгэр рүү түрэмгийлэн дайрч, дайн өдүүлснээс хойш дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрч байна. Хоёрдугаар сарын 24-нд эхлүүлсэн дайн өнөөдрийг хүртэл дуусаагүйгээр барахгүй, олон мянган хүн амиа алдсаны дотор 345 хүүхэд үрэгдэж, 644 хүүхэд бэртэж гэмтжээ. Украин улсыг нөхөн сэргээхэд 750 тэрбум доллар шаардлагатай талаар тус улсын Гадаад хэргийн сайд Денис Шмехал мэдээлсэн юм.
Ийм нөхцөл байдалд ОХУ-ын Гадаад хэргийн сайд манай улсад айлчилж буйг эсэргүүцсэн иргэд Засгийн газрын ордны гадаа тайван жагсаал хийлээ. Тэд #NoWar жийнстэй жагсаал хийж эсэргүүцлээ илэрхийлжээ.