Самсунгийг усны хамгаалалтын талаар төөрөгдүүлсэн хэмээн торголоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Самсунгийг усны хамгаалалтын талаар төөрөгдүүлсэн хэмээн торголоо

A woman tries out a Samsung Electronics' Galaxy Note 8 at its store in Seoul

/2022.06.23/: Австралийн өрсөлдөөн зохицуулагч Samsung Electronics-ийн салбарыг зарим ухаалаг утсаа усны хамгаалалттай гэж иргэдийг төөрөгдүүлсэн сурталчилгаа хийсэн хэмээн шүүхэд өгчээ.

Шүүхээс угкомпанийг 14 сая австрали доллар буюу 9.65 сая долларын торгууль төлөхийг тушаажээ.

Австралийн Өрсөлдөөн ба Хэрэглэгчийн Хороо (ACCC) "Samsung Australia" компани зарим "Galaxy" утаснуудаа худалдан авагчдыг усны эсэргүүцлийн түвшний талаар төөрөгдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Өрсөлдөөн зохицуулагч нь уг компанийг анх 2019 оны долдугаар сард тус компанийг шүүхэд өгсөн байна.

Зохицуулагчийн хэлснээр 2016 оны гуравдугаар сараас 2018 оны аравдугаар сарын хооронд тус компани дэлгүүрүүд болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өөрсдийн үйлдвэрлэсэн гар утсыг усан сан эсвэл далайн усанд ашиглаж болно гэсэн зар сурталчилгаа явуулсан.

Гэсэн хэдий ч ACCC нь ухаалаг гар утаснууд нь усанд хийсний дараа хэвийн ажиллахаа больсон эсвэл бүрмөсөн ажиллахаа больсон талаар олон зуун гомдол хэрэглэгчдээс хүлээн авсан байна.

Энэхүү мэдэгдэл нь Galaxy утаснуудын борлуулалтад ихээхэн түлхэц болсон байна. Galaxy утас худалдаж авсан олон хэрэглэгчид худалдаж авхаасаа өмнө төөрөгдүүлсэн энэхүү зар сурталчилгаануудыг үзсэн байж магадгүй" гэж ACCC-ийн дарга Жина Касс-Готтлиб хэлэв.

Энэ талаар Самсунг компаниас ямар нэг хариу мэдэгдэл хийгээгүй байна.

Эх сурвалж: Reuters

Өндөр хүчдэлд авирч гарсан иргэнтэй 3 цаг ярилцан буулгажээ
Өндөр хүчдэлд авирч гарсан иргэнтэй 3 цаг ярилцан буулгажээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.