Аи-92 автобензин литр тутамд 1200 гаруй төгрөгөөр нэмэгдэх эрсдэлээс сэргийлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аи-92 автобензин литр тутамд 1200 гаруй төгрөгөөр нэмэгдэх эрсдэлээс сэргийлэв

Газрын тосны үнэ өсөлттэй байгаа энэ үед манай улсад тогтвортой үнээр худалдаалагдаж байна. Манай улсад импортлогдож байгаа хил үнэ 1110 доллар болж нэмэгдсэн ч аи-92 автобензин өнгөрсөн дөрөвдүгээр сарын үнээр борлуулагдаж байна.

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнэ дөрөвдүгээр сарынхаас 20 хувиар өссөн байгаа ч ОХУ-ын “Роснефть” НХН-тэй хэлцэл хийсний үр дүнд 1 тонн аи-92 автобензинийг 840 ам.доллараар худалдан авч байна.

Дэлхийн хоёр дахь том газрын тос олборлогч ОХУ болон Украины асуудал Европт эрчим хүчний нийлүүлэлт тасалдана гэсэн болгоомжлолыг бий болгоод байгаа, мөн БНХАУ цар тахалтай холбоотой хорио цээрийн дэглэмээ бууруулсан зэрэг нь үнийн тогтворгүй байдлыг улам нэмэгдүүлсээр байна.

2022 оны дөрөвдүгээр сард “Брент” төрлийн газрын тосны арилжааны үнэ 98.48-107.4 ам.доллар/баррель ханштайгаар худалдаалагдаж байсан бөгөөд энэхүү тосны үнийн өсөлттэй холбоотойгоор 2022 оны дөрөвдүгээр сард ОХУ-аас манай улсад нийлүүлэх Аи-92 автобензиний үнэ тонн тутамдаа 1110 ам.доллар, дизелийн түлш тонн тутамдаа 1077 ам.доллар болж, өмнөх сарын импортын хилийн үнээс тус бүр 170 ам.доллараар нэмэгдэн, АИ-92 автобензиний жижиглэнгийн үнэ литр тутамд дунджаар 1000 орчим төгрөгөөр нэмэгдэх, Дизель түлшний жижиглэнгийн үнэ 600 орчим төгрөгөөр нэмэгдэх нөхцөл бүрдсэн.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч Засгийн газрын 161 дүгээр тогтоолоор АИ-92 автобензинийн гаалийн албан татварыг 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 2022 оны наймдугаар сарын 1-ий өдөр хүртэл “0” хувиар тооцох, Дизель түлшний Онцгой албан татварыг 2022 оны дуустал “0” төгрөгөөр тооцохоор тус тус шийдвэрлэсэн.

Мөн УУХҮ-ийн сайд Г.Ёндон 2022 оны гуравдугаар сард ОХУ-ын “Роснефть” НХН-ийн удирдлагуудтай хийсэн хэлцэлийн дүнд АИ-92 автобензинийн үнэ тонн нь 1110 ам.доллараас 270 ам.доллараар буурч тонн 840 ам долларын үнээр 4, 5, 6 дугаар саруудад нийлүүлэгдэж байна.

Ингэснээр АИ-92 автобензинийн жижиглэн борлуулалтын үнэ литр тутамд 1200 гаран төгрөгөөр нэмэгдэхээс сэргийлж жижиглэн борлуулалтын үнэ 2390 төгрөг/литр үнээр борлуулагдаж байна.

2022 оны зургаадугаар сар гарснаас хойш “Брент” төрлийн газрын тосны арилжааны үнэ 115.4-120.75 ам.доллар/баррель ханштайгаар арилжаалагдаж дөрөвдүгээр сараас хойш 20 хувийн өсөлттэй байна. Энэхүү дэлхийн зах зээлийн үнийн өсөлттэй холбоотойгоор ОХУ-аас манай улсад нийлүүлэгдэж буй газрын тосны бүтээгдэхүүний үнэ төрөл тус бүр тонн тутамд 50 орчим ам доллараар нэмэгдсэн бөгөөд тухайлбал Дизель түлшний үнэ 1095 ам.доллар болж 49 ам.доллараар нэмэгдсэн, Аи-92 авбтобензинийг Роснефть компанитай хийсэн хэлцлийн дагуу 840 ам.доллараар импортлож байна.

Усан паркийн газарт орон сууц барьж буй “Эм энд Жи” констракшн барилга барих зөвшөөрөлгүй байжээ
Усан паркийн газарт орон сууц барьж буй “Эм энд Жи” констракшн барилга барих зөвшөөрөлгүй байжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.