Дэлхийн крипто болон хөрөнгийн зах зээлд ХАР ӨДРҮҮД тохиож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн крипто болон хөрөнгийн зах зээлд ХАР ӨДРҮҮД тохиож байна

/2022.05.12/: Энэ долоо хоногт Bitcoin (BTC) сүүлийн 12 сарын хугацаанд анх удаа 33,000 доллараас доош унаж, Ethereum (ETH) болон Cardano (ADA) нар унаснаар криптовалютын зах зээл уналтад орлоо.

Хөрөнгө оруулалтын тухай хуучны сургаальд "Уналтнаас худалдаж ав" гэсэн байдгийг бодвол хөрөнгө оруулагчид одоо урт хугацааны уналтын зах зээл биш түр зуурын уналтыг илтгэж байна гэж найдаж байх боломжтой.

ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛДАГДАЛ

Арваннэгдүгээр сард биткойн бүх цаг үеийн дээд үнээ эвдэж 69 мянган доллараар арилжаалагдсанаас хойш унасаар байна. Өнөөдрийн байдлаар /2022.05.12-ны 16:40 цаг/ 27700 доллараар арилжаалагдаж байгаа нь 60 хувийн уналт юм. Хөрөнгийн зах зээлд 50 хувиас дээш уналтыг "Их хэмжээний алдагдал" гэж үздэг юм.

Өнгөрсөн сард ETH нь биткойныхтой адил алдагдалд орж, ойролцоогоор 2400 ам. доллар болж буурсан бол Кардано (ADA) бүр ч дордож, бараг гуравны нэгээр буурч, 0.43 ам.долларт хүрчээ.

Энэ нь биткойны үнэ цэнийн 80 хувийг алдсан 2018 оны сүйрлийн ноцтой байдалд хараахан хүрээгүй байгаа ч BTC-г эзэмшиж байгаа хүмүүсийн хувьд байдал улам дордож магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Ийм төрлийн алдагдал нь Их Британийн Санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах газраас (FCA) крипто хөрөнгө оруулагчдад удаа дараа анхааруулга өгөхөд хүргэсэн байна. Крипто зах зээл дээрх уналтуудыг дараах байдлаар хувьчлан харуулжээ.

ИНФЛЯЦИ, ДАЙН, УНАЛТ

Автомат крипто арилжааны Coinrule платформыг үүсгэн байгуулагч Олег Гиберштейн крипто нь эдийн засгийн бусад хэсгүүдийн адил дарамтанд орж, үнийн уналтад хүргэж байна гэж үзэж байна.

Тэрээр хэлэхдээ: "Зөвхөн крипто ханш уналтад байгаа юм биш, бүх зүйл уналтад орсон бөгөөд ирэх 6-12 сарын хугацаанд эдийн засгийн төлөв муу байна. Эдийн засгийн өсөлт удаашралтай, өндөр инфляцитай холбоотойгоор Төв банкууд хаданд хавчуулагдаж байна. Тиймээс хөрөнгө оруулагчид крипто болон технологийн хувьцаа гэх мэт “эрсдэлтэй” хөрөнгөөс зугтаж байна” гэжээ.

Гиберштейн зах зээлийг хоёр жил хүртэлх хугацаанд хүндрэлтэй хэвээр байх болно гэж үзэж байгаа ч энэ хугацаанд байдал улам дордож болзошгүй гэж үзэж байна.

Луно крипто биржийн Сэм Копелман "Биткойн болон бусад зоосуудын уналт нь тус тусдаа байхгүй. Уналтад нэгнийгээ "чангааж" бүгд хамтдаа унана" хэмээж:

Хэрэв биткойн 30 мянган доллараас доош унавал дэмжлэгийн гол түвшнийг сэтлэж унах бөгөөд ямар нэгэн мэдэгдэхүйц өсөлт гарахаас өмнө 25 мянган доллар хүртэл буурч магадгүй юм гэлээ.

"Дэлхийн хувьцаанууд 2020 оны зургаадугаар сараас хойших хамгийн хар өдрүүдтэй учирч байгаа тул хөрөнгө оруулагчид өчигдөр аймшигтай алдагдал хүлээжээ. Европ дахь цэргийн мөргөлдөөний зэрэгцээ АНУ-ын хүүгийн хурдацтай өсөлтийн үр дагавартай зах зээл тэмцэж байна."

Энэ долоо хоногт АНУ-ын Хөдөлмөрийн яам болон Их Британийн Үндэсний статистикийн газраас гаргасан инфляцийн талаарх мэдээлэл зээлийн хүү болон эргээд крипто ханшид нөлөөлсөн хэрэг.

Эх сурвалж: Форбес

Улаанбаатар Чунчин хоттой Ах дүү хотын харилцаа тогтоолоо
Улаанбаатар Чунчин хоттой Ах дүү хотын харилцаа тогтоолоо
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.