Аж ахуйн нэгжүүд ТЭВЧЭЭР ТАСАРЛАА хөдөлгөөн өрнүүллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аж ахуйн нэгжүүд ТЭВЧЭЭР ТАСАРЛАА хөдөлгөөн өрнүүллээ

Монгол Улс /2021.06.24/: Takesan Miso Ramen хоолны газар "Тэвчээр тасарлаа. Цаашид хөл хорио, хязгаарлалт бидний аж амьдрал, эдийн засгийг сэргээхгүй гэж үзэж байгаа тул өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ" гэж мэдэгдлийг өнөөдөр гаргаж, заалаар үйлчлэхээр болжээ.

Уг нь Улсын онцгой комиссоос хоолны газар, ресторануудыг заалаар үйлчилгээ үзүүлэхгүй байхыг үүрэгдсэн, мөн "Эрдэмтдийн зөвлөл"-өөс долоодугаар сарын 2-ны өдрөөс хатуу хөл хорио тогтоох нь зүйтэй хэмээн мэдээлээд буй юм.

Гэвч Takesan Miso Ramen хоолны газраас гаргасан мэдэгдлийн дараа маш олон аж ахуйн нэгжүүд ар араасаа "Тэвчээр тасарлаа" хэмээн мэдэгдэж, үйл ажиллагаагаа хэвийн явуулна хэмээн мэдээлж эхлэв. Бид цөөн хэдэн аж ахуйн нэгжийн мэдэгдлийг эвлүүлсэн зургийг хүргэж байна.

Хоёрдугаар ээлжийн Пфайзер вакциныг хүлээн авлаа
Хоёрдугаар ээлжийн Пфайзер вакциныг хүлээн авлаа
 
Хяналт үнэлгээний үндэсний хороо ажиллах ЖУРМУУДАА батлуулав
Хяналт үнэлгээний үндэсний хороо ажиллах ЖУРМУУДАА батлуулав
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.