Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлж буй “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 85,410 тун Пфайзер/БиоНТех BNT162 вакциныг өчигдөр хүлээн авлаа. Дээрх төслийг НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлж байна.
Вакцин худалдан авах гэрээний дагуу 2021 оны 2 дугаар улиралын хугацаанд 255,060 тун вакцин нийлүүлэгдэх бөгөөд дээрх дүнг задлавал 6 дугаар сарын 16-нд 84,240 тун, 6 дугаар сарын 23-ны өдөр 85,410 тунг тус тус хүлээн аваад байна. Тус хүлээн авсан вакциныг хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдэд хийхээс гадна, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэж 12-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр вакцинжуулна.
Хоёрдугаар ээлжийн Пфайзер вакциныг хүлээн авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.