УЛСЫН ЕБС-ИЙН СУРАГЧИД: Сурагчид нь багш нараасаа сайн англи хэлтэй байхаар тааруу харилцдаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЛСЫН ЕБС-ИЙН СУРАГЧИД: Сурагчид нь багш нараасаа сайн англи хэлтэй байхаар тааруу харилцдаг

Mpress.mn сайт улсын сургуулийн ахлах, дунд ангийнхнаас англи хэлний хичээлийн агуулга болоод багш нарын ур чадвар, заах арга барилын талаар тодрууллаа. Бид тэднээс дараах 3 асуултын хүрээнд хариулт авсан юм.

Сурагч 1. /10 дугаар анги/

-Хувийн сургуулийн сурагчид англи хэлний хичээлийг нэгдүгээр ангиасаа үздэг. Харин улсын сургуулийн сурагчид 6 дугаар ангиас эхлэн англи хэлний хичээл үздэг. Энэ нь та нарт хэр шударга санагдаж байна вэ?

-Ер нь шударга бус санагддаг. Бид хувийн сургуульд сурдаг үеийнхээ хүүхдүүдээс англи хэлний түвшин муу байдаг. Гадуур өөр сургалтад суухгүй л бол боломжийн бус.

-Чиний одоогийн англи хэлний түвшин хэр вэ?

-Анхан шатны мэдлэгтэй.

-Багш нарын чинь заах арга барил хэр санагддаг вэ?

-Англи хэлний багш нарын хувьд үнэхээр чадваргүй. Буруу хэллэг заадаг. Бараг улсын сургуулийн 12-р ангийн сурагч хувийн сургуулийн 2 дугаар ангийн хүүхдийн англи хэлний мэдлэгтэй байдаг.

Сурагч 2. /12 дугаар анги/

-Хувийн сургуулийн сурагчид англи хэлний хичээлийг нэгдүгээр ангиасаа үздэг. Харин улсын сургуулийн сурагчид 6 дугаар ангиас эхлэн англи хэлний хичээл үздэг. Энэ нь та нарт хэр шударга санагдаж байна вэ?

-Шударга гэхээс илүү төлбөртэй сургууль гэдэг утгаараа нэгдүгээр ангиасаа эхлэн англи хэлний хичээл үздэг. Улсын сургууль 6 дугаар ангиас үздэг ч чанартай заавал нэг их ялгаа гарахгүй гэж бодож байна. Гэхдээ л улсын сургуулийн англи хэлний хичээлийн чанар, агуулга бол үнэхээр муу.

Уг нь миний хувьд 6 дугаар ангиас англи хэл заах нь зөв гэж боддог. Нэгдүгээр ангид орсон хүүхдүүд монгол үсгээ ч үзэж эхлээгүй байж гадаад хэл үзнэ гэдэг буруу.

-Та нарын одоогийн англи хэлний түвшин хэр байдаг вэ?

-Угаасаа муу. Хүүхдүүд хувиараа бие дааж юм уу сонирхлоороо л англи хэл сурахгүй бол цаанаас батлагдсан хөтөлбөрөөр сурна гэвэл үнэхээр муу.

-Багш нарын чинь заах арга барил хэр санагддаг вэ?

-Ерөнхийдөө маш муу. Интернет хөгжчихсөн учраас зарим хүүхдүүдийн англи хэлний түвшин багш нараасаа илүү байдаг. Бараг хичээлд нь суух дургүй болчихсон байх жишээний. Олигтой хичээл заахгүй, ихэнх нь зааж байгаа хичээлийг нь мэддэг болчихсон. Багш нар ч өөрсдөө тийм сурагчдаа мэддэг болчихсон. Тиймээс англи хэлдээ сайн хүүхдүүдээсээ юм асууж чаддаггүй. Заримдаа сурагчид нь багш нараасаа сайн байгаад байхаар тааруу харилцах тохиолдол байдаг.

Сурагч 3. /8 дугаар анги/

-Хувийн сургуулийн сурагчид англи хэлний хичээлийг нэгдүгээр ангиасаа үздэг. Харин улсын сургуулийн сурагчид 6 дугаар ангиас эхлэн англи хэлний хичээл үздэг. Энэ нь та нарт хэр шударга санагдаж байна вэ?

-Хувийн сургууль мөнгө их авдаг. Энэ утгаараа тэнд сурч буй хүүхдүүдийн англи хэл маш сайн байдаг. Миний хувьд хичээлийнхээ хажуугаар сургалтын төв, дугуйланд хамрагдаж байж англи хэлээ сайжруулсан.

-Чиний англи хэлний түвшин хэр вэ?

-Ер нь гайгүй. Ахисан дунд шат.

-Багш нарын чинь заах арга барилын хувьд?

-Ер нь гайгүй. Гэхдээ нэг хичээлээ олон давтаж үзээд байдаг. Үүнээс болоод хүүхдүүдийн түвшин ахидаггүй. Тиймээс миний хувьд нэмэлт давтлагад явсан.

Сурагч 4. /9 дүгээр анги/

-Хувийн сургуулийн сурагчид англи хэлний хичээлийг нэгдүгээр ангиасаа үздэг. Харин улсын сургуулийн сурагчид 6 дугаар ангиас эхлэн англи хэлний хичээл үздэг. Энэ нь та нарт хэр шударга санагдаж байна вэ?

-Хувийн сургуулийн хүүхдүүд илүү их мөнгө төлж байгаа болохоор шударга гэж бодож байна.

-Чиний одоогийн англи хэлний түвшин?

-Дундаж л байх. Үүнээс жаахан муу ч байж магадгүй.

Сурагч 5. /12 дугаар анги/

-Хувийн сургуулийн сурагчид англи хэлний хичээлийг нэгдүгээр ангиасаа үздэг. Харин улсын сургуулийн сурагчид 6 дугаар ангиас эхлэн англи хэлний хичээл үздэг. Энэ нь та нарт хэр шударга санагдаж байна вэ?

-Манай сургуулийн онцлог гэвэл хоёрдугаар ангиас эхлэн гүнзгийрүүлсэн хэлээ судалдаг. Эхлээд гүнзгийрүүлсэн хэлээ судалсны дараа 5 дугаар ангиас эхлэн англи хэл үздэг. Ерөнхийдөө тухайн хүүхдээс өөрөөс нь хамаарна. Хувийн сургуулийнхан улсын сургуулийнхнаас 4 жил илүү англи хэл үзсэн байлаа гээд нэг их ялгаа гарахгүй байх. Яагаад гэвэл сургуулиас англи хэлний мэдлэгтэй болдог хүүхэд цөөхөн.

-Чиний одоогийн англи хэлний түвшин ямар вэ?

-Алтан дундаж. Энэ зун IELTS-ийн оноо авах төлөвлөгөөтэй байгаа. Одоо бэлдэж байгаа.

-Багш нарын чинь заах арга барил хэр санагддаг вэ?

-Мэдээж олон жил хичээл заасан сайн багш нар байдаг. Гэхдээ улсын сургууль олон хүүхдэд ордог учир хүүхэд бүртэй тулж харилцаж чаддаггүй. Тиймээс тухайн хүүхдэд ямар асуудал тулгарч байгааг багш нар сайн мэддэггүй байх. Үүнийг шийдэх арга зам нь гэвэл багш сурагч хоёр тулж уулзаж, асуудлаа шийдээд цааш явбал илүү үр дүнд хүрэх байх гэж бодож байна.

Сурагч 6. /9 дүгээр анги/

-Чиний англи хэлний одоогийн түвшин?

-Би IELTS-ийн 6 оноотой. Ерөнхийдөө англи хэлний түвшин сайн.

-Багш нарын чинь заах арга барилын хувьд?

-Үг буруу уншаад байдаг талтай. Гэхдээ гайгүй. Ер нь ямар багш байхаасаа хамаарна.

Монголбанк гуравдугаар сард 985.6 кг үнэт металл худалдан авчээ
Монголбанк гуравдугаар сард 985.6 кг үнэт металл худалдан авчээ
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.