/2022.04.04/ Украины Буча хотод Оросын цэргүүд энгийн иргэдийг олноор нь хөнөөсөн гэх мэдээлэл гадны томоохон мэдээллийн агентлагуудаар цацагдаж байна.
Тодруулбал, Украины Гадаад хэргийн сайд Оросын цэргүүдийг Киевийн ойролцоох Буча хотод “санаатай аллага” үйлдсэн хэмээн буруутгажээ. Мөн тус улсын прокурорууд Киевийн ойролцоох хэд хэдэн хотоос нийт 410 цогцос олсон гэж мэдэгдсэн байна. Тэр дундаа Буча хотоос хамгийн их цогцос олдсон байна.
Үүнээс болж ОХУ ихээхэн шүүмжлэлд өртөөд байна. Тухайлбал, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон энэхүү аллагыг "Орос Украинд дайны гэмт хэрэг үйлдэж байгааг нотоллоо" хэмээсэн байна. Мөн Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо дээрх хэргийг буруушааж, ОХУ хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгджээ.
Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам "Оросцэргүүд Буча хотын иргэдийг олноор нь хөнөөгөөгүй" хэмээн үгүйсгэсэн байна.