Энэ сарын 8-ны дотор НӨАТ-аа бүртгүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ сарын 8-ны дотор НӨАТ-аа бүртгүүлнэ

/2022.04.03/: НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголт хуваарийн дагуу энэ сард орох бөгөөд иргэд дөрөвдүгээр сарын 8-ны дотор баримтаа бүртгүүлэх ёстой аж. Татвар төлөгчийн тухайн улиралд суутган төлсөн худалдан авалтын албан татварын 20 хувийг хуулийн дагуу буцаан олгодог.

Татварын ерөнхий газрын мэдээлснээр өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд нийт 1.1 сая гаруй иргэнд 64.4 тэрбум төгрөг буцаан олгожээ. НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ сарын 17-ны өдөр болох аж. Энэ удаад гуравдугаар сарын 1-нээс 31-ний хооронд худалдан авалт хийж, баримтаа бүртгүүлсэн иргэдийн дундаас азтан тодруулах юм байна.

НӨАТ-ын буцаан олголтыг өмнө нь жилд нэг удаа олгодог байсан бол 2020 оноос эхлэн улирал бүр олгож байхаар болсон. Энэ дагуу нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, хоёрдугаар улирлынхыг долоодугаар сард, гуравдугаар улирлынхыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлынхыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог билээ.

Гадаад валютын албан нөөц 3.6 тэрбум ам.доллар болжээ 
Гадаад валютын албан нөөц 3.6 тэрбум ам.доллар болжээ 
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.