Монголбанкнаас зарласнаар Гадаад валютын албан нөөц энэ оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар 3.6 тэрбум ам.доллар болж, өмнөх сараас 300 орчим сая ам.доллараар буурсан байна. Гадаад валютын нөөц 2021 оны 12 дугаар сарын эцсийн байдлаар 4.3 тэрбум ам.доллартай тэнцэж байсан бөгөөд ийнхүү он гарснаас хойших эхний хоёр сард 900 орчим сая ам.доллараар буурлаа. Хувиар илэрхийлбэл, валютын нөөц он гарснаас хойших хоёр сарын хугацаанд 18.3 хувиар буурчээ. Монголбанк гадаад валютын албан нөөцийг эзэмшиж, удирддаг бөгөөд нөөц буурч байгаа нь валютын захад эрэлт өссөнтэй холбоотой гэдгийг төв банкны зүгээс онцолж буй билээ.
Гадаад валютын албан нөөц 3.6 тэрбум ам.доллар болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.