/2022.03.31/: Хавар хаалга тогших мэт дээврээс ус дусалж, өчигдөрхөн орсон цас ор мөргүй арилан, ирж яваа цагийн өнгө илч гэрлийн дулаанд шингэжээ. Амьтай бүхэн сэргэж, үндэстэй бүхэн ургаж, үртэй бүхэн уяран жаргадаг улирал бол хавар.
Их хотын гудамж ч олны хөлд дарагдаж, охид, залуус хувцсаа нимгэлж, хүүхдүүдийн инээд хөгжөөн тоглоомын талбайгаар дүүрч, ажилдаа, сургуульдаа, хаа нэгтээ яарсан хүмүүс урин дулааныг дуудан алхална. Улаанбаатар хотод даль жигүүр ургуулсаар хавар иржээ.
Ийм нэгэн Улаанбаатарын хаврыг гэрэл зурагт буулгалаа.
Эх сурвалж: НЗДТГ