Б.Жавхлан: Гашуунсухайтад 1,5-1,7 тэрбум долларын далд эдийн засаг эргэлдэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Гашуунсухайтад 1,5-1,7 тэрбум долларын далд эдийн засаг эргэлдэж байна

/2022.03.31/ УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2021 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Гашуунсухайтад ковидтой холбоотойгоор уртын тээвэр зогсох хүртэл далд эдийн засаг сүүлийн 7-8 жил маш бат бөх байсан.

Цаашид энэ далд эдийн засгийг үргэлжлүүлж, авч үлдэх маш хүчтэй ашиг сонирхол тэнд байгаа. Үүнийг халах нь бидний зорилго. Ковидын үед тээвэр зогссон нь бидэнд шинэчлэлт хийх боломж өгч байна. Цаашид уртын тээврийг эхлүүлэх, амнаас нүүрс зардаг байдлыг халах тогтолцооруу шилжинэ. Тэгж байж одоо байгаа тогтолцоог хална.

Бидний тооцоолсноор жилд 1,5-1,7 тэрбум долларын далд эдийн засаг тэнд эргэлдэж байна. Бүх төлбөр тооцоо хийлийн цаана явагддаг. Энэ асуудлыг манай яам онцгойлон анхаарч байна.

Д.Бат-Эрдэнэ: Гашуунсухайт боомтод далд эдийн засаг бодитоор бий болчихлоо
Д.Бат-Эрдэнэ: Гашуунсухайт боомтод далд эдийн засаг бодитоор бий болчихлоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.