/2022.03.31/ УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2021 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-Сүүлийн үед улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүндхэн байна. Гадаад дотоодын олон хүчин зүйл нөлөөлж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ хамгийн чухал зүйл нь иргэдийн орлого буурч байна. Дундаж давхарга багасаж байна.
Ажилгүйдлийн түвшин хэр байна гэхээр маш бага тоо гаргаж ирээд байдаг. Үнэн хэрэгтээ ажилгүйдлийн түвшин маш өндөр байгаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажилгүй хүмүүсийн тоог гаргасан уу?
Мөн ядуурлын хэмжээ өнөөдөр ямар түвшинд байгаа вэ.