Иргэдээс зурмал бурхан, мөнгөн эмээл, хазаар хулгайлсан бүлэг этгээдийг баривчилжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэдээс зурмал бурхан, мөнгөн эмээл, хазаар хулгайлсан бүлэг этгээдийг баривчилжээ

/2022.03.16/ Эрүүгийн цагдаагийн албанаас Говь-Сүмбэр, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай, Төв аймгийн нутаг дэвсгэрт оршин суудаг иргэдийн гэрээс дээрэм хийсэн этгээдүүдийг баривчилжээ.

Тодруубал, хэрэг үйлдсэн этгээдүүд нь 2021 оны долоодугаар сараас эхлэн иргэдийн гэрээс мөнгөн эмээл, хазаар, мөнгөн аяга, хөөрөг, бурхан шашны эд зүйлсийг хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд дээрх этгээдүүдээс шашны судар, төмөр болон модон гуутай бурхан, зурмал бурхан, мөнгөн хазаар, эмээл, хөөрөг, даалин зэргийг хураан авчээ.

Одоогоор цагдаагийн газраас хохирогч нарыг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд дээр дурдсан эд зүйлсийг алдсан иргэд Эрүүгийн цагдаагийн албаны 262425, 99093548 дугаарын утсаар холбогдоно уу.

“Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөн ямар шатандаа байна вэ?
“Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөн ямар шатандаа байна вэ?
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.