/2022.03.16/: Төрийн телевизээр цацагдсан мэдээний үеэр Москвагийн Украйнд явуулж буй цэргийн ажиллагааг эсэргүүцсэн Оросын редакторыг торгох шийтгэл оногдуулж, шүүх хурлын дараа суллажээ.
Марина Овсянникова Даваа гарагийн орой Нэгдүгээр суваг дээр мэдээ уншиж буй студийн хөтлөгчийн ард дайныг эсэргүүцсэн лоозон барьж, Орос Украин руу түрэмгийлснийг буруушаасан уриа лоозон барин хашгиран эр зоригтойгоор эсэргүүцлийг зохион байгуулсан.
Мягмар гарагт Москвагийн Останкинскийн дүүргийн шүүхийн шүүгч Овсянникова түүнд 30 мянган рублийн торгууль (280 орчим доллар) төлөх шийдвэрийг гаргажээ.
Нэгдүгээр сувгийн ажилтан Овсянникова эсэргүүцлийн хуулийг зөрчсөн гэж шүүхээс мэдэгдэв.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский “Үнэнийг бусдад хүргэх гэж оролдож байгаа оросуудад би талархаж байна. Худал мэдээлэлтэй тэмцэж, үнэн, бодит баримтыг найз нөхөд, ойр дотны хүмүүстээ хэлдэг хүмүүст болон "Нэгдүгээр суваг"-ын студид дайны эсрэг постер барин орж ирсэн эмэгтэйд талархаж байна" гэв.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг жагсаалыг "танхайн хэрэг" гэж тайлбарлав.
Тэрээр сэтгүүлчдэд хэлэхдээ "Нэгдүгээр сувгийг бодитой, цаг үеэ олсон мэдээний тулгуур багана" гэж тайлбарлав.
Шоронд хоригдож буй сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш твиттер хуудсандаа "Хөөх, тэр охин мундаг байна" гэж бичжээ. Тэрээр энэ үйл явдлын бичлэгийг нийтэлсэн нь 2.6 сая гаруй хүн үзсэн байна.
Эх сурвалж: Aljazeera