Зеленский: Энхийн яриа хэлэлцээ илүү бодитой сонсогдож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зеленский: Энхийн яриа хэлэлцээ илүү бодитой сонсогдож байна

/2022.03.16/: Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оростой энхийн хэлэлцээ "илүү бодитой сонсогдож эхэлж байна, гэхдээ ахиц дэвшил гаргахад цаг хугацаа хэрэгтэй байна" гэж мэдэгдэв.

Тэрээр Facebook-ийн хамгийн сүүлийн видео хаягтаа Оросыг ялахын тулд Украины бүх иргэд, тэр дундаа Zoom-ээр хэлэлцээ хийж байгаа хэлэлцээний багийн ажил шаардлагатай гэж хэлсэн.

Орос улс Украиныг хэзээ нэгэн цагт НАТО-д элсэх хүсэл эрмэлзлээсээ албан ёсоор татгалзаж, салан тусгаарласан Донецк, Луганск, Крым мужуудыг албан ёсоор хүлээн зөвшөөрөхийг шаардаж байна.

Хэлэлцээ лхагва гарагт үргэлжлэх ёстой.

Өнгөрсөн мягмар гарагт Зеленский Украиныг НАТО-д элсэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн бололтой.

Украины хэлэлцээч Михайло Подоляк хэлэхдээ, хэлэлцээний үеэр "үндсэн зөрчилдөөн" гарсан ч "мэдээж буулт хийх боломжтой" гэжээ.

Эх сурвалж: ВВС

ЭМЧ: Хуруугаа хөхөх нь хүүхдэд ямар хэрэгтэй вэ?
ЭМЧ: Хуруугаа хөхөх нь хүүхдэд ямар хэрэгтэй вэ?
 
Д.Тэгшбаяр: НҮБ-ын тогтоол санаачилж, батлуулсан нь Монгол Улсын манлайллыг олон улсад таниулсан
Д.Тэгшбаяр: НҮБ-ын тогтоол санаачилж, батлуулсан нь Монгол Улсын манлайллыг олон улсад таниулсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.