Алдагдсан мөнгөн аяга, шашны эд зүйлсийн ЭЗДИЙГ ХАЙЖ байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алдагдсан мөнгөн аяга, шашны эд зүйлсийн ЭЗДИЙГ ХАЙЖ байна

/2022.3.15/ Эрүүгийн цагдаагийн албанаас 2021 оны долоодугаар сараас эхлэн Говь-Сүмбэр, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай, Төв аймгийн нутаг дэвсгэрт иргэдийн гэрээс мөнгөн эмээл, мөнгөн хазаар, мөнгөн аяга, хөөрөг, бурхан шашны эд зүйлсүүдийг хулгайлдаг бүлэг этгээдүүдийг дайчлан шалгаж байна.

Дээрх этгээдүүдээс шашны судар, төмөр болон модон гуутай бурхан, зурмал бурхан, мөнгөн хазаар, эмээл, хөөрөг, даалин зэргийг хураан авч хохирогч нарыг тогтоохоор ажиллаж байна. Иймд доорх эд зүйлсийг алдсан иргэд Эрүүгийн цагдаагийн албаны 262425, 99093548 дугаарын утсаар холбогдоно уу.

Эрүүгийн цагдаагийн алба

Бугын эвэр түүж бэлтгэхийг нэг жилийн хугацаатай хориглолоо
Бугын эвэр түүж бэлтгэхийг нэг жилийн хугацаатай хориглолоо
 
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.