Туркойз Хилл-ийн хувьцааны ханш 32 хувиар өсөв
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туркойз Хилл-ийн хувьцааны ханш 32 хувиар өсөв

/2022.03.15/: Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” өчигдөр Туркойз Хилл-ийн 51 орчим хувийн эзэмшлээ өргөжүүлж үлдсэн 49%-ийг худалдан авах санал тавьснаа мэдээлсэн.

Үүнтэй холбоотойгоор Нью-Йоркийн хөрөнгийн биржид “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны ханш 20.1 ам.доллараас 6.42 ам.доллараар буюу 31.89%-иар нэмэгдэж 26.5 ам.доллартай тэнцсэн байна. Ингэснээр тус компанийн хувьцааны ханш 2018 оны долдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрлээ.

Эх сурвалж: investing.com

Торонтогийн хөрөнгийн бирж дэх Туркойз Хилл-ийн хувьцааны ханш мөн адил 32.5 орчим хувиар өсч 34 канад долларын үнэлгээнд хүрчээ.

“Туркойз Хилл Ресурс” компанийн ТУЗ-өөс хараат бус захирлууд бүхий тусгай хороо байгуулан “Рио Тинто”-ийн саналыг авч хэлэлцэх ажээ. Хэрэв Туркойз Хилл саналыг хүлээж авахгүй бол “Рио Тинто” урьдны адил Оюутолгой төслийн 33.52%-ийг шууд бусаар эзэмшсэн хэвээр үлдэнэ. Хэрэв саналыг дэмжвэл, төслийн 66% нь “Рио Тинто”-д очих бөгөөд Монгол улсын Засгийн газрын хувь эзэмшилд ямар нэг өөрчлөлт орохгүй ажээ.

“Рио Тинто”-гийн хувьд Туркойз Хилл-ийн 49% буюу нийт 99 сая орчим энгийн хувьцааг нэг бүрийг нь 34 канад доллар буюу нийт 2.7 тэрбум ам.доллараар худалдан авах санал гаргаад буй юм.

Г.Занданшатар: Та бидний бүрэн эрхийн хугацаа ТАЛДАА ОРЛОО
Г.Занданшатар: Та бидний бүрэн эрхийн хугацаа ТАЛДАА ОРЛОО
 
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.