“Deltakron” нь COVID-ийн шинэ хувилбар болох нь батлагдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Deltakron” нь COVID-ийн шинэ хувилбар болох нь батлагдлаа

This undated electron microscope image made available by the U.S. National Institutes of Health in February 2020 shows the Novel Coronavirus SARS-CoV-2, yellow, emerging from the surface of cells, blue/pink, cultured in the lab. Also known as 2019-nCoV, the virus causes COVID-19. The sample was isolated from a patient in the U.S. (NIAID-RML via AP)
PIC:AP

/2022.03.14/: "Дельтакрон" нь Франц, АНУ-д батлагдсан COVID-19-ийн шинэ хувилбар гэж албан ёсоор мэдэгдлээ.

Омикрон ба Дельта хоёрын мутацыг нэгтгэсэн энэ хувилбар нь 2022 оны эхээр Киприйн лабораторид хийсэн судалгааны үр дүнд илэрчээ.

Парисын L'Institut Pasteur-ийн вирус судлаачид жинхэнэ "Дельтакрон" хувилбарын геномын дарааллыг гаргажээ. Францын хэд хэдэн бүс нутагт тохиолдлууд батлагдсан бөгөөд нэгдүгээр сарын эхэн үеэс эхлэн тархаж эхэлсэн бололтой.

АНУ-д хэд хэдэн сэжигтэй тохиолдол илэрснээс халдварын хоёр тохиолдол батлагдсан байна.

Мөн өнгөрсөн сард Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг (UKHSA) хоёр хувилбараар өвчилсөн буюу Delta x Omicron-ийн нэг тохиолдол илэрсэн хэмээн мэдээлжээ.

"Deltakron" гэж юу вэ?

Эрдэмтэд энэ хувилбарын "их бие" хэсгийг Дельтагаас гаралтай гэж үзэж байгаа бол түүний өргөс буюу хүний ​​эсэд наалддаг вирусын хэсэг нь Омикроноос гаралтай гэж үзэж байгаа ажээ. Хосолсон вирус нь хэн нэгэн хүн нэг дор хоёр төрлийн халдвар авсан үед үүсдэг ба тэдгээрийн эсүүд хамтдаа үржиж эхэлдэг байна.

ДЭМБ-ын COVID-ийн техникийн удирдагч Мария ван Керхове хэлэхдээ энэ мутаци нь "ялангуяа Omicron & Delta-ийн эрчимтэй эргэлтэнд байна" гэж мэдэгдэв. Түүний баг хувилбарыг "мөшгөн, хэлэлцэж байна" гэж тэр нэмж хэлэв.

Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг (UKHSA) Их Британид Delta x Omicron-ийн нэг тохиолдол илэрсэн бөгөөд энэ нь хоёр хувилбараар өвчилсөн хүн ажээ.

Мэдээлэлд дурдсанаар илүү олон тохиолдол батлагдах нь цаг хугацааны асуудал гэнэ.

Бид санаа зовох ёстой юу?

Delta хувилбараар өвдсөн хүмүүст хүндрэх эрсдэл илүү байсан бол Omicron хувилбар нь илүү хурдацтай халдварлах чадвартай байсан. Энэ нь хоёрын нийлмэл омгийн талаар санаа зовоож байгаа хэдий ч эрдэмтэд одоо хүн төрөлхтөнд энэ хоёр хувилбарын эсрэг мэдэгдэхүйц дархлаа байгааг онцолж байгаа бөгөөд энэ нь вакцинд аюул учруулна гэж үзэх үндэслэл байхгүй ажээ.

Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдэд COVID-19 дээжийг дараалалд оруулдаг Калифорнид байрладаг Helix лабораторийн шинжлэх ухааны ахлах ажилтан, доктор Уильям Ли USA Today-д хэлэхдээ: "Тийм их биш, ердөө хоёр тохиолдол л бүртгэгдсэн. Бид өөр зөндөө хувилбар харсан. Энэ нь санаа зовоох түвшин хүртэл өсөхгүй байх магадлалтайг харуулж байна" гэжээ.

Доктор Ван Керхове "Дельтакрон" олдсон газруудад "энэ илрүүлэлтийн түвшин маш бага байна" гэж нэмж хэлэв.

Эх сурвалж: sky.com

Сураггүй болсон эмэгтэй гадны нөлөөтэй амь насаа алдсан байжээ
Сураггүй болсон эмэгтэй гадны нөлөөтэй амь насаа алдсан байжээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.