Сураггүй болсон эмэгтэй гадны нөлөөтэй амь насаа алдсан байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сураггүй болсон эмэгтэй гадны нөлөөтэй амь насаа алдсан байжээ

/2022.03.14/ Булган аймгийн Сэлэнгэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт энэ оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 30 минутын үед “Эмэгтэй хүн нас барсан байдалтай байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Мэдээллийг Булган аймаг дахь цагдаагийн газраас шалгахад өнгөрсөн сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ..... тоот оршин суух хаягаасаа сураггүй алга болж Орхон аймаг дахь цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж байсан 24 настай, эмэгтэй, М.С нь гадны нөлөөтэй амь насаа алдсан болох нь тогтоогдсон байна.

Цагдаагийн газраас энэ хэрэгт 52 настай, эрэгтэй Б.Б гэгчийг холбогдуулан шалгаж байжээ. Гэтэл мөрдөн шалгах хугацаанд буюу хоёрдугаар сарын 19-ний өдөр Орхон аймагт дээрх иргэн нь өөрийнхөө амь насыг хохироосон байдалтай олджээ.

Одоогоор дээрх хэргүүдэд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Өнөөдрөөс Монгол Улс руу нэвтрэхэд PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй
Өнөөдрөөс Монгол Улс руу нэвтрэхэд PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.