Оросууд Польшийн ойролцоох цэргийн баазуудыг бөмбөгдсөн нь НАТО-г түгшээв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оросууд Польшийн ойролцоох цэргийн баазуудыг бөмбөгдсөн нь НАТО-г түгшээв

Советский плакат.  НАТО и СССР

/2022.03.14/: Дайны ажиллагаа Польшийн хил рүү ойртож байгаатай холбогдуулан НАТО Оростой шууд мөргөлдөөн гарах вий гэсэн болгоомжлолыг гуравдугаар сарын 13-нд Испанийн “20 minutos” сонинд мэдээлэв.

НАТО-гийн гишүүн орны нутаг дэвсгэрт Оросын пуужин унаж болзошгүй, хариу арга хэмжээ авах шаардлагатай байгаа тул тулалдааныг Польшийн хил рүү ойртуулж буй Оросын армийн шинэ стратегид НАТО санаа зовниж байна.

Сонины мэдээлснээр, Львовын бүс нутгийн зөвлөл Польштой хиллэдэг Украины цэргийн баазад Оросын гуч гаруй пуужин харвасан тухай мэдээлсэн байна. Одоогоор Оросын тусгай ажиллагааны гол анхаарал Украины зүүн хойд болон өмнөд хэсэгт төвлөрч байсан ч сүүлийн өдрүүдэд баруун зүгт сум нисэж эхэлжээ.

Пуужингийн нэг нь НАТО-гийн хилээс 25 км-ийн зайд унасан бөгөөд энэ нь холбоотнуудад түгшүүр төрүүлэх шинэ хувилбарыг нээж байна гэж тус хэвлэлд бичжээ.

Эх сурвалж: КВ

Японы цанын холбооноос монголын тамирчдад цана, хэрэглэл материал бэлэглэлээ
Японы цанын холбооноос монголын тамирчдад цана, хэрэглэл материал бэлэглэлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.