Японы цанын холбооноос монголын тамирчдад цана, хэрэглэл материал бэлэглэлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японы цанын холбооноос монголын тамирчдад цана, хэрэглэл материал бэлэглэлээ

May be an image of 5 people, people standing and indoor

/2022.03.14/: Монголын цанын холбоо, Японы цанын холбооны хамтын ажиллагааны хүрээнд тус улсаас Монголын хөдөө орон нутгийн тамирчдад зориулан цана, хэрэглэл материалын хамт бэлэглэснийг Японоос Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши өчигдөр гардуулан өглөө.

Энэхүү арга хэмжээнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гэрэлт-Од, “Бээжин-2022” олимпод эх орноо төлөөлөн оролцсон тамирчин Б.Ачбадрах, А.Энхтуул нар байлцав.

May be an image of 4 people, people standing and indoor

Энэ үеэр МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Монголын өвлийн спортыг хөгжүүлэхэд Японы талтай цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Мөн Элчин сайд Х.Кобаяшигийн Монголын спортын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны дээд шагнал “Алтан Очир” одонгоор шагнав.

May be an image of 2 people, people standing and indoor

Эх сурвалж: МҮОХ

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн байршлууд
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн байршлууд
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.