/2022.02.28/: ХБНГУ-ын парламент аюулгүй байдлын хямралд хариу арга хэмжээ авах асуудлаар ээлжит бус чуулган хуралдаж байх үед ОХУ-ын Украиныг түрэмгийлэн хийсэн дайныг эсэргүүцэн Берлин хотын төвд 100,000 хүн жагсжээ.
Германы Greenpeace байгууллага цуглаанд оролцогчдын тоог 500,000 гэж мэдэгдсэн бол Берлиний цагдаа жагсагчдын тоо зургаан оронтой тоонд хүрсэн ч 500,000 хүрээгүй гэж мэдэгджээ.
Оролцогчдын олонх нь Украины төрийн далбааны шар, цэнхэр өнгийн хувцас өмссөн байв. Тэд Берлин хотын төв Андер ден Линден өргөн чөлөөнд байрлах ОХУ-ын Элчин сайдын яамны ойролцоо байрлах Бранденбургийн хаалганы дэргэд цугларахдаа "Дэлхийн 3-р дайныг хориглоно", "Алуурчныг зогсоо" гэсэн уриа лоозон барьсан байжээ.
Жагсаалд оролцсон 49 настай Ханс Георг Килер "Герман улс Европ дахь ардчиллыг дэмжинэ гэдгээ харуулах нь миний хувьд чухал" гэжээ.
Бранденбургийн хаалганы дэргэдэх Берлиний жагсаалд оролцож байсан DW-ийн сэтгүүлч Эллиот Дуглас хотын төвд энх тайвны төлөө дуу хоолойгоо хүргэхээр олон хүн цугларсан бөгөөд зохион байгуулагчид чанга яригчаар цагдаа нар ердөө 20,000 хүн ирнэ хэмээн хүлээж байсан гэж мэдэгджээ.
Украины жагсагч, 35 настай Валерия Моисеева Киев дэх тэсрэх бөмбөгийн хоргодох байранд сууж байхдаа ээж нь их айсан гэж мэдэгджээ. Тэрээр "Би үүнээс илүүг хийж чадахгүй" учраас жагсаалд оролцож байна гэжээ.
Үйлдвэрчний эвлэл, шашны байгууллагууд, орон нутгийн санаачлагч, байгаль орчныг хамгаалах байгууллагууд, энх тайвны төлөө тэмцэгчдийн "Дайныг зогсоо: Украин ба бүх Европын энх тайван" уриан дор томоохон жагсаал зохион байгуулав.
Эх сурвалж: DW