/2022.02.28/: Соёлын яамнаас соёлын төвийг бүсчлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд “Жишиг соёлын төв”-ийг шалгаруулах ажлыг 2021 онд зохион байгуулсан бөгөөд уг үйл ажиллагааны хүрээнд төвийн бүсээс Дундговь аймгийн Хулд сумын Соёлын төв шалгарсан билээ.
Тус сумын соёлын төвийн нөхцөл байдалтай танилцах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж, гарцыг судлах, цаашид жишиглэн хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах зорилгоор Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг Хулд суманд ажиллалаа.
Энэ үеэр Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Соёлын дэд сайд М.Батбаяр нар албан уулзалтыг хийж, цаашид соёл, урлагийг хөгжүүлэх чиглэлээр санал солилцсон юм.
Эх сурвалж: Соёлын яам