/2022.02.18/: “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны өчигдрийн дасгал хөдөлгөөнд Говь-Алтай, Дундговь аймгийн иргэд хамгийн идэвхтэй хамрагдаж байна
Биеийн тамир, спортын улсын хорооноос 2022 оныг иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах хүрээнд дөрвөн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Эртэч, идэвхтэй нийгмийг бий болгох, Эртэч идэвхтэй иргэн, Хүртээмжтэй аюулгүй орчин, Нэгдмэл зохицуулалтай тогтолцоог эрхэм болгон энэ сарын 16-наас зургадугаар сарын 1 хүртэл “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг өрнүүлж байна. Аянд 21 аймаг, есөн дүүргийн иргэд идэвхтэй хамрагдаж байна.
Өчигдрийн дасгал хөдөлгөөнд улсын дүнгээр 1450 иргэн танхимаар хамрагдсан бөгөөд Архангай аймагт 38, Баян-Өлгийд 40, Баянхонгорт 43, Булганд 29, Говь-Алтайд 188, Говьсүмбэрт 32, Дархан-Уулд 25, Дорноговьд 40, Дорнодод 47, Дундговьд 147, Завханд 48, Орхонд 25, Өвөрхангайд 36, Өмнөговьд 34, Сүхбаатарт 70, Сэлэнгэд 68, Төвд 37, Увсад 31, Ховдод 35, Хөвсгөлд 57, Хэнтийд 45 хүн танхимаар дасгал хөдөлгөөн хийжээ. Харин дүүргийн хувьд Баянголд 40, Чингэлтэйд 23, Сүхбаатарт 57, Хан-Уулд 21, Багануурт 29, Багахангайд 36, Налайхад 102 хүн хамрагдлаа.
Эх сурвалж: БТСУХ