Гол, нуурын мөс цөмөрч автомашин суух тохиолдол их гарч байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гол, нуурын мөс цөмөрч автомашин суух тохиолдол их гарч байна

/2022.02.18/: Гол, нуурын мөсний зузаан автомашин зорчиход хангалттай хэмжээний зузаан бүрхүүл тогтоогүйгээс иргэд автомашинаа суулгаж живүүлэх тохиолдол ихээр гарч байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд л гэхэд энэ төрлийн дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт 2 бүртгэгджээ.

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Мойлтын тохой” гэдэг газар Туул голын мөс цөмөрч 3 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн “Харрер” загварын автомашин суусан байсныг татан гаргажээ.

Мөн Увс аймгийн Тэс сумын Булгийн-Өндөр багийн “Маамж” гэдэг газар Тэс голын мөс цөмөрч суудлын автомашин живж жолооч нь эсэн мэнд гарсан тухай дуудлагыг хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид “Маамж” гэдэг газраас “Хар гуруй” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан иргэн Д-ийн “Пажеро” загварын автомашин живснийг татан гаргах ажиллагааг зохион байгуулахаар 12:50 цагт Тэс сумын чиглэлд явж 22:00 цагт очиж хоносон бөгөөд 02.18-ны өдрийн 09:00 цагт ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Иймд иргэд гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Зеленский Путинтэй уулзах уулзалтыг зуучилж өгөхийг Итали улсаас хүсчээ
Зеленский Путинтэй уулзах уулзалтыг зуучилж өгөхийг Итали улсаас хүсчээ
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.