/2022.02.18/: Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын удирдагч Владимир Путинтэй хийх уулзалтыг зохион байгуулахад зуучлалын арга хэмжээ авч өгөхийг ЕХ-ны орнуудын тэргүүнүүдээс тэр дундаа Итали улсаас хүсчээ.
Италийн Ерөнхий сайд Марио Драги ЕХ-ны дээд хэмжээний уулзалтад оролцохоор Брюссельд пүрэв гарагт ирэхдээ энэ тухай мэдэгдэв.
"Зеленский утсаар ярихдаа Путинтэй хэлэлцээ хийх боломжийн талаар асууж, Итали түүнд энэ тал дээр тусалж чадах эсэхийг асуусан. Тэрээр ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын хүрээнд Брюссельд болсон Украины асуудлаарх уулзалтад оролцохоор цугларсан бусад хүмүүсээс энэ талаар мөн асуусан. Энэ амаргүй, гэхдээ бид ерөнхийлөгч Зеленский, Путин нар хэлэлцээрийн ширээний ард суухыг баталгаажуулах хэрэгтэй" гэж Драги хэлэв.
Эх сурвалж: Тасс