/2022.02.18/ Бээжингийн олимпын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Оросын уран гулгагч Анна Щербакова алтан медаль хүртлээ. Богино болон чөлөөт үзүүлбэрийн нийлбэр дүнгээр тамирчин 255.95 (80.20 + 175.75) оноо авчээ.
Харин мөнгөн медалийг ОХУ-ын уран гулгагч Александра Трусова хүртсэн бол Япон улсын тамирчин Каори Сакамото хүрэл медаль хүртжээ.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан богино үзүүлбэрийн төрөлд тэргүүлсэн Камила Валиева дөрөвт орсон байна. Валиева чөлөөт үзүүлбэрийн үеэр хоёр удаа унаж гурвалсан аксел болон дөрвөлсөн аксел хийх үеэр алдаа гаргажээ.
Энэ удаагийн наадамд Оросын хоёр уран гулгагч алт, мөнгө хүртсэнээр тус улс ганцаарчилсан тэшүүрийн төрөлд хоёр олимп дараалан эхний хоёр байрыг эзэлж байгаа юм. БНСУ-ын Пёнчан хотод 2018 онд болсон өвлийн олимпын наадамд Алина Загитова алтан медаль, Евгения Медведева мөнгөн медаль хүртэж байжээ.