“Морьт эргүүл”-ийн албыг чадавхижуулахад Англи улстай хамтран ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Морьт эргүүл”-ийн албыг чадавхижуулахад Англи улстай хамтран ажиллана

/2022.02.17/: Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Дэд сайд Б.Солонгоо Монгол Улсын Засгийн газар “Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр II”-ийг баталж, энэ хүрээнд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн хувийн эрх зүйн шинэтгэлийг хийж, бизнес, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд бодлого барьж ажиллаж байгааг танилцуулав.

Мөн хоёр тал шүүхийн шинэтгэл, шүүх үйл ажиллагааг шуурхай, хүртээмжтэй болгох, эдийн засгийн гэмт хэрэг, кибер гэмт хэрэгтэй тэмцэхэд шүүхийн шинжилгээний байгууллагыг үйл ажиллагааг бэхжүүлэх, олон нийтийн хэв журмыг сахиулахад цагдаагийн байгууллагын “Морьт эргүүл”-ийн албыг чадавхижуулахад хамтран ажиллахаар санал солилцов.

Эх сурвалж: ХЗДХЯ

БОАЖЯ-наас Солонгос улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ
БОАЖЯ-наас Солонгос улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.