Дотоодын цементийн хэрэгцээг 100 хувь үндэсний үйлдвэрлэгчид хангаж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дотоодын цементийн хэрэгцээг 100 хувь үндэсний үйлдвэрлэгчид хангаж байна

8 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

/2022.02.11/: Бүтээн байгуулалтын улирал эхлэх гэж байгаатай холбогдуулан 2022 онд шаардагдах цементийн хэрэглээг дотоодоосоо хангах, барилгын гол бараа материалын хангамж доголдохоос сэргийлж, бодлогын нэгдсэн зохицуулалт хийх ажлыг яамнаас зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар дотоодын цементийн үйлдвэрлэл эрхлэгч нартай уулзаж, тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үнийн тогтвортой байдлыг хангуулах, нөөц бүрдүүлэх, цементийг экспортод гаргах асуудлаар санал солилцлоо.

Монгол Улс жилдээ 1.2 сая тонн цементийн хэрэглээтэй. Үйлдвэрлэгч нар 1.6 сая тонныг үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг 100 хувь хангаж байна. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа бүрэн ашиглавал 4.4 сая тонныг үйлдвэрлэх боломжтой ч эрчим хүчний тасралт, тээврийн асуудал, цар тахлын улмаас зогссон сул зогсолт зэргээс үүдэн сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр 250-300 мянган тонныг үйлдвэрлэж байгаа талаараа үйлдвэрлэгч нар сайдад мэдээлэл өглөө.

Цар тахал, хил гаалийн хаалттай байдлаас үүдэн 2021 онд гаднаас авч байгаа барилгын бараа материалуудын үнэ өссөн ч гол бүтээгдэхүүн болох цементийн үйлдвэрлэл 4 хувийн өсөлттэй байсан нь үнээ тогтвортой байлгах чиг үүргийг хэрэгжүүлэн ажилласан дотоодын үйлдвэрлэгч нарын ажлын үр дүн болохыг БХБ-ын сайд онцлож, цаашид дотоодын хэрэгцээнээс илүү гарсан бүтээгдэхүүнээ экспортлоход ямар хүндрэл бэрхшээл гарч байгаа талаар үйлдвэрлэгч нарын саналыг сонсож, авч хэрэгжүүлэх ажлуудын хүрээнд чиглэл өглөө.

Эх сурвалж: БХБЯ

ОХУ-ын тамирчин К.Валиевагийн биеэс хориотой эм илэрсэн нь БАТЛАГДЛАА
ОХУ-ын тамирчин К.Валиевагийн биеэс хориотой эм илэрсэн нь БАТЛАГДЛАА
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.