ОХУ-ын тамирчин К.Валиевагийн биеэс хориотой эм илэрсэн нь БАТЛАГДЛАА
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ын тамирчин К.Валиевагийн биеэс хориотой эм илэрсэн нь БАТЛАГДЛАА

/2022.02.11/ ОХУ-ын Олимпын Хорооны (ROC) тамирчин 15 настай Камила Валиева уран гулгалтын төрөлд шинэ амилтыг эвдэж, олны анхаарлыг татсан. Тэрээр, 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцохын өмнө буюу арванхоёрдугаар сард хар тамхины шинжилгээ өгчээ. Валиевагийн биед хориотой эм илэрсэн гэх Олон улсын сорилтын агентлагийн (ITA) дүн гарсан байна.

Валиевагаас триметазидин илэрсэн. Үүнийг зүрхний өвчтэй хүмүүсийг эмчлэхэд хэрэглэдэг. Харин энэ эм нь Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн (WADA) хориглосон жагсаалтад багтсан.


Тухайн үед Оросын сэргээшийн эсрэг агентлаг (РУСАДА) уран гулгагчийн тэмцээндээ оролцох эрхийг түдгэлзүүлээгүй үлдээсэн талаар дурдсан юм.
Мэдэгдэлд, Олон улсын олимпын хороо (ОУОХ) одоо РУСАДА-гийн шийдвэрийг давж заалдаж байгаа бөгөөд Валиевагийн хоёрдугаар сарын 15-нд болох дараагийн тэмцээнээс өмнө асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзжээ.
Уран гулгагч хоёрдугаар сарын 9-ний өдөр өөрийг нь тэмцээнээс түдгэлзүүлэхийг эсэргүүцсэн бөгөөд тэр өдөр болсон шүүх хурлаар Оросын допингийн эсрэг агентлаг түр хоригийг цуцалж, Олимпод үргэлжлүүлэн оролцохыг зөвшөөрсөн гэж ITA-гийн мэдэгдэлд дурджээ.

Эх сурвалж: CNN

ЦАГ АГААР: Хоёрдугаар сарын 14, 15-нд ихэнх нутгаар дулаан байна
ЦАГ АГААР: Хоёрдугаар сарын 14, 15-нд ихэнх нутгаар дулаан байна
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.