Гадаадаас ирсэн иргэдийг 3 хоног тусгаарлах шийдвэрийг цуцаллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаадаас ирсэн иргэдийг 3 хоног тусгаарлах шийдвэрийг цуцаллаа

/2022.01.12/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн танилцуулж байна.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа, "Өнөөдрийн байдлаар 147 оронд ковид халдварын Омикрон хувилбар бүртгэгдээд байна. АНУ-д өдөрт 1 сая тохиолдол бүртгэгдэж байгаа бол Их Британид 200 мянган тохиолдол бүртгэгдэж байна.

Омикрон хувилбарын илрэх хугацаа дунджаар 3 хоног гэж эрдэмтэн судлаачид үзэж байна. Монгол Улсын хувьд нэгдүгээр сарын сүүл хоёрдугаар сарын эхээр халдварын тохиолдлын тоо оргил хэмжээнд хүрнэ гэж УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл үзэж байгаа.

Өнөөдрийн байдлаар ковидын эсрэг вакцинд нийт хүн амын 69 хувь нь эхний тун, 66 хувь нь хоёрдугаар тун, 29 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна. Мөн одоогоор 10,247 хүн дөрөвдүгээр тунд хамрагдсан байна.

Мөн Ерөнхий сайдын зүгээс,

1. Вакцины нэмэлт тунг эрчимжүүлэх

2. Гадаадаас ирж буй иргэдийн Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор гурав хоног тусгаарлалтын байранд тусгаарлаж байсныг цуцлах

3. Мөн гадаадаас ирж буй иргэдээс заавал ПСР авч нэвтрүүлэх бөгөөд ОУ-ын жишгээр ПСР шинжилгээг төлбөртэй болгохоор шийдвэрлэлээ" гэв.

“Сар бүр хүсэлт гаргаж хүүхдийн мөнгө авах нь иргэдэд чирэгдэлтэй гэж үзсэн“
“Сар бүр хүсэлт гаргаж хүүхдийн мөнгө авах нь иргэдэд чирэгдэлтэй гэж үзсэн“
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.