Нэг айлаас 2 удаа олон тооны адуу хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэг айлаас 2 удаа олон тооны адуу хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ

/2022.01.11/: Иргэн “Э”-с 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Говь-Алтай аймаг Дэлгэр сумын Мухарын худаг гэх газраас 24 тооны адуугаа 2021 оны есдүгээр сарын эхээр алдсан гэх гомдол гаргасны дагуу аймгийн цагдаагийн газраас материалжуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгажээ.

Тухайн иргэн нь дахин 19 тооны адуу алдсан талаар 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад утсаар мэдэгдэхдээ “Баянхонгор аймгийн Буу цагаан сумд манай адуутай ижил адуу байна” гэнэ шалгуулах гэсэн юм гэсний дагуу Бууцагаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт мэдэгдэж адуу зарах гэж байсан “Н” гэгчийг саатуулан аймгийн цагдаагийн газраас ажлын хэсэг гарган ажилласан байна.

Шалгалтын явцад Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харъяат “Н” гэгч нь 14 тооны адуу Бууцагаан сумын ченжид зарах гэж байсан ба шалгалтаар дутуу 5 адууны 2-г махалж зарсныг тогтоон, хэргийн газраас арьс, толгой, шийрийг эд мөрийн баримтаар хураан авчээ.

Уг этгээдтэй хамтран гэмт хэрэг үйлдсэн “Ө” гэгчийг Баянхонгор аймгийн төвөөс саатуулсан байна.

Урт хугацаанд групп тогтоох өвчний жагсаалтыг шинэчлэн баталлаа
Урт хугацаанд групп тогтоох өвчний жагсаалтыг шинэчлэн баталлаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.