“Жавхлан“ нэртэй тоглолт нэгдүгээр сарын 17-нд болно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Жавхлан“ нэртэй тоглолт нэгдүгээр сарын 17-нд болно

/2022.01.11/ Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан хэрэгжүүлж буй шинэ төслөө танилцуулж байна. Тэрээр:

Өнгөрсөн хугацаанд миний бие маш тааруу байлаа. Хамаг Монголын ээж нар, ах дүүсийнхээ хүчээр хөл дээрээ бослоо. 2022 он их ерөөл билигтэй он гарч байна. 22-ын тоотой маш олон онцлог өдөр байдаг. Миний бие "Жавхлан" нэртэй тоглолтыг нэгдүгээр сарын 17-нд Бөхийн өргөөнд хийнэ.

Хамаг Монгол төслийн хоёрдугаар төслийг дэлхий даяар хийхээр төлөвлөж байна. Цаашид энэ тоглолт нь хамтын үйл ажиллагаан дээр үргэлжилнэ.

Амны билгээс, ашдын билэг гэдэгчлэн дүү нартаа итгэж байна. Цаг хугацаагаар л дүгнэгдэж явна шүү дээ. Зургаан сар, нэг жил, хоёр жилийн дараа үр дүн нь танигдаад эхэлнэ.

National Treasure Coin-ий үүсгэн байгуулагч Б.Жавхлан:

tengri.io сайт дээр дуучин Жавхлангийн дуу нь NFT болж худалдаанд гарна. Зохиогчийн эрхийн асуудлыг шийдэж өгсөн юм. Хамаг Монгол 2 төслийн хүрээнд дэлхий даяар тархсан Монголчуудын уран бүтээлийг дэлхий дахинд гаргахаар зорьж байна.

Казахстанд сураггүй болсон Монгол иргэнийг хайж байна
Казахстанд сураггүй болсон Монгол иргэнийг хайж байна
 
ВИДЕО: Буянгийн Жаргалсайхан 30 жил татвар төлөөгүй
ВИДЕО: Буянгийн Жаргалсайхан 30 жил татвар төлөөгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.