Казахстанд сураггүй болсон Монгол иргэнийг хайж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Казахстанд сураггүй болсон Монгол иргэнийг хайж байна

/2022.01.11/ Казахстан улсын Алматы хотод байнгын оршин суудаг Монгол Улсын нэг иргэн сураггүй алга болжээ.

Тухайн иргэн нь 29 настай эрэгтэй бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 4-ны өдөр гэрээсээ гараад ирээгүй аж. Тиймээс сураггүй болсон эрэгтэйн ар гэрийнхэн Казахстаны Нурсултан дахь Монгол Улсын элчин сайдын яам болон Алматы хотын Консулын газарт хандсан байна.

Үүнтэй холбоотойгоор Казахстаны холбогдох байгууллагуудад алга болсон иргэний мэдээллийг тодруулж өгөх хүсэлтийг тавьжээ.

Одоогийн байдлаар эрэн хайх ажиллагаанд тодорхой үр дүн гараагүй байна гэж Гадаад хэргийн яамнаас мэдээллээ. Урьдчилсан байдлаар тухайн иргэн жагсагчдтай хамт байсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм. Тиймээс Алматы хотод үймээний үеэр жагсаал цуглаанд оролцож байсан хүмүүсийн мэдээллийг шалгаж байгаа ажээ.

Тохиолдлын тоо өчигдрийнхөөс 2 дахин нэмэгдэж 1208 гарлаа
Тохиолдлын тоо өчигдрийнхөөс 2 дахин нэмэгдэж 1208 гарлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.