АНХААР: Нийслэлийн агаарын бохирдол ДЭМБ-ын хүлцэх хэмжээнээс 67,3 ДАХИН ИХ байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНХААР: Нийслэлийн агаарын бохирдол ДЭМБ-ын хүлцэх хэмжээнээс 67,3 ДАХИН ИХ байна

/2021.12.28/: Өнөөдөр нийслэлийн ихэнх хэсэгт агаарын бохирдол маш өндөр байгаа бөгөөд ДЭМБ-аас гаргасан хэмжээнээс 67,3 ДАХИН ИХ байна. Хайлааст орчмын агаар дахь РМ-2.5 тоосонцрын хэмжээ хамгийн оргил үедээ 1470 хүрсэн нь хүний биед аюултай түвшинд хүрсэн байна.

Яг одоо агаарын бохирдол 1-р хороолол, Хайлааст, Баянхошуу, 100-н айл орчимд РМ-10 тоосонцрын хэмжээ 450-аас дээш зааж байна.

Ийм хэмжээний бохирдлын үед та дараах зөвлөмжийг дагаж мөрдөж эрүүл мэндээ хамгаалаарай.

Зөвлөгөө

Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх.

Эх сурвалж: iqair, agaar.mn

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн хаяг, байршил
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн хаяг, байршил
 
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.