Хөрөнгө оруулагчид 35 минутанд 1 тэрбум төгрөгийн бонд босгов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөрөнгө оруулагчид 35 минутанд 1 тэрбум төгрөгийн бонд босгов

Өнөөдөр найман цагт эхэлсэн Монпэй бондын захиалга ердөө 35 минутанд нэрлэсэн үнийн дүнд хүрч хаагдлаа. Захиалга нь ажлын тав хоног үргэлжлэх төлөвлөгөөтэй байв.

Монпэй бондын нэрлэсэн үнэ 100 мянган төгрөг байсан бөгөөд нийт 10 мянган ширхэг бондыг санал болгосон юм.

Энэхүү бондыг авснаар та 12 сарын хугацаанд нийт 14 хувийн хүү хүртэх боломжтой.

Өнөөдрийн байдлаар MonPay апликейшныг төлбөр тооцоо хийх, зээл авах, онлайн дэлгүүрээс худалдан авалт хийх зэргээр Монгол орон даяар 900 мянга гаруй хүн өдөр тутамдаа ашиглаж байна. Тэд хөрөнгийн зах зээлийг иргэдэд илүү ойртуулах, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлж, технологийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор MonPay бондоо гаргаж байгаа бөгөөд энэ нь апликейшнд суурилсан Монголын анхны дижитал бонд гэдгээрээ онцлог юм.

Үйлчилгээний салбарынхан өнөөдөр, маргааш III тунд хамрагдана
Үйлчилгээний салбарынхан өнөөдөр, маргааш III тунд хамрагдана
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.