Байден дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг хүсч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байден дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг хүсч байна

Biden seeks course out of doldrums after US legislative victory | Financial  Times

/2021.11.08/: АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жейк Салливан Ерөнхийлөгч Жо Байден коронавирусын эсрэг шинэ дээд хэмжээний уулзалт зохион байгуулах хүсэлтэй байгаа талаар CNN агентлагт мэдэгджээ.

Дээд хэмжээний уулзалтыг 2022 оны эхээр хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

АНУ олон улс орнуудад 225 сая гаруй тун вакцин хандивласан бөгөөд тус улсын нийт нийлүүлэлт тэрбум тун хийх тухай Салливан тэмдэглэв. "Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен арваннэгдүгээр сард тодорхой арга хэмжээ зохион байгуулах бөгөөд Байден ирэх оны эхээр дэлхийг нэгтгэх болно" гэж Ерөнхийлөгчийн туслах нэмж хэлэв.

Есдүгээр сарын сүүлчээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы хүрээнд тахлын эсрэг тэмцэх, дэлхийн вакцинжуулалтын асуудлаарх олон улсын дээд хэмжээний уулзалт аль хэдийн болсон.

Эх сурвалж: lenta.ru

Иракийн Ерөнхий сайдын амь насыг дроноор хөнөөхийг завджээ
Иракийн Ерөнхий сайдын амь насыг дроноор хөнөөхийг завджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.