Иракийн Ерөнхий сайдын амь насыг дроноор хөнөөхийг завджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иракийн Ерөнхий сайдын амь насыг дроноор хөнөөхийг завджээ

Iraqi PM al-Kadhimi survives drone attack on his home - BBC News

/2021.11.08/: Иракийн Ерөнхий сайд Мустафа аль-Кадхимигийн байшинд нисгэгчгүй онгоцны /дрон/ тусламжтайгаар халдлага хийсэн талаар Иракийн албаны хүмүүс ням гарагт мэдэгдэв.

Ерөнхий сайдын биеийн байдал сайн байгаа бөгөөд ямар нэгэн гэмтэл аваагүй гэж цэргийнхэн болон засгийн газар мэдэгдээд, нисгэгчгүй онгоцоор хийсэн халдлагыг алах оролдлого гэж тайлбарлав.

"Энэ бүтэлгүй оролдлоготой холбогдуулан аюулгүй байдлын албаныхан шаардлагатай арга хэмжээг авч байна" гэж төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн байна.

Аль-Кадхими өөрөө дараа нь төрийн телевизээр гарч, өөрийгөө гэмтээгүй гэдгээ мэдэгдэж, халдлагыг буруушаажээ.

Иракийн армийн мэдэгдэлд дурдсанаар, халдлагыг ням гарагийн үүрээр тэсрэх бодис тээвэрлэж явсан зэвсэглэсэн нисгэгчгүй онгоц үйлдсэн байна.

Iraqi prime minister survives assassination attempt with drones at his home  - The Byte News

Нисгэгчгүй онгоц нийслэл Багдад хотын Ногоон бүсэд байрладаг ерөнхий сайдын өргөө рүү онилжээ. Халдлагын улмаас долоон хамгаалалтын ажилтан шархадсан гэж Иракийн албаны хүн мэдэгдэв.

Өөр хоёр нисгэгчгүй онгоцыг зорилгодоо хүрэхээс нь өмнө устгасан гэж Иракийн Дотоод хэргийн яам мэдэгдэв.

Герман, АНУ ням гаригт болсон нисгэгчгүй онгоцоор хийсэн халдлагыг буруушааж, Вашингтон үүнийг "илэрхий алан хядах ажиллагаа" гэж үзэж байгаагаа зарлав.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Аль-Кадхимигийн оршин суудаг газар луу халдсан явдлыг буруушааж, "тайван яриа хэлэлцээ" хийхийг Аль-Хадимид бичсэн захидалдаа дурджээ.

Германы ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч "Иракийн ардчиллын үйл явцыг улс төрийн хүчирхийллээр алдагдуулж болохгүй" гэж мэдэгдэв.

Хэвлэлийн төлөөлөгч тайван байхыг уриалж, хурцадмал байдлыг намжаах, яриа хэлэлцээ хийх ажлыг тал бүрээр явуулах ёстой гэж мэдэгдэв.

Top Security Official Says Iran Had Been Aware Of Plot To Kill Nuclear  Scientist | Iran International

Ираны Аюулгүй байдлын албаны дээд албан тушаалтан Али Шамхани мөн аллага үйлдэх оролдлогыг буруушааж, Иракийн хэрэгт тодорхой бус "гадаадын хүч" хөндлөнгөөс оролцсоноор тус улсад "аюулгүй байдал, мөргөлдөөн, тогтворгүй байдалыг" үүсгэж байна гэж буруутгав.

Иракийн өмнөд хөрш Саудын Араб энэ халдлагыг "хулчгар үйлдэл" гэж нэрлэсэн бөгөөд Их Британи, Египет ч мөн ийм мэдэгдэл хийжээ.

Өнгөрсөн сард болсон Иракийн бүх нийтийн сонгуулийн дүнг эсэргүүцэн Ираныг дэмжигч хэд хэдэн зэвсэгт бүлэглэл эсэргүүцлийн жагсаалаа Ногоон бүсийн үүдний ойролцоо зохион байгуулсны дараа энэ халдлага болжээ.

Баасан гарагт жагсагчид Ногоон бүс рүү явах үеэр нэг жагсагч амиа алдсаны улмаас байдал хурцадсан юм. Аюулгүй байдлын хүчний хэд хэдэн албан хаагч гал нээсний улмаас шархадсан ажээ.

Аль-Кадхими эмх замбараагүй байдлын шалтгааныг судлахыг тушаажээ. Гал нээхгүй байх тушаалыг хэн зөрчсөнийг ч эрх баригчид олж тогтооно гэжээ.

Аравдугаар сарын 10-ны сонгуулийг олон улсын эрх баригчид сайшааж байгаа ч Ираныг дэмжигч бүлэглэлүүд хамгийн их ялагдал хүлээсэн нь хүнд цохилт болсон. Үүний дараа зэвсэгт хүчнийг дэмжигчид гадаадын элчин сайдын яам, төрийн байгууллагууд байрладаг Ногоон бүсийн ойролцоо майхан барьж, дахин санал тоолохыг шаарджээ.

2020 оны тавдугаар сараас хойш засгийн эрхийг барьж байгаа Аль-Кадхими өмнөх Ерөнхийлөгч Адил Абдул-Махдиг түлхэн унагасан авлигын эсрэг өргөн хүрээг хамарсан, үхэлд хүргэсэн эсэргүүцлийн жагсаалын дараа өнгөрсөн сард болсон сонгуулийг зарласан ажээ.

Эх сурвалж: dw.com

Өнөөдөр харьцангуй дулаан байна
Өнөөдөр харьцангуй дулаан байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.