/2021.11.02/ Төрийн ордонд өнөөдөр байнгын болон дэд хороод хуралдана. Хуралдаанаар Монгол Улсын хилийн тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зэрэгт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ.
10.00 цагт Хууль зүйн байнгын хороо хуралдана. Хурлаар,
- Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 02 дугаар тогтоолтой холбоотой танилцуулга сонсох
- Байнгын хорооны тогтоолын төсөл /11 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/
- Ажлын хэсэг байгуулах тухай /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/ хэлэлцэнэ.
11:00 цагт Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана. Хурлаар,
- Байнгын хорооны тогтоол батлах тухай /11 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/ хэлэлцэнэ.
11:30 цагт Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол УИХ-ын холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо хуралдана. Хурлаар,
- Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийнэ.
- Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинжуулалттай холбоотой мэдээлэл хийнэ.
12:00 цагт Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдана.
14:00 цагт Хүний эрхийн дэд хороо хуралдана.
14:00 цагт Тусгай хяналтын дэд хороо хуралдана.