Б.Жавхлан: Инфляц 6.0 хувьд хүргэх зорилготой ч 9.9 хувь байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Инфляц 6.0 хувьд хүргэх зорилготой ч 9.9 хувь байна

No description available.

/2021.11.02/: Сайд нарын сэтгүүчидтэй хийх уулзалт үргэлжилж байна. Уулзалтын үеэр Сангийн сайд Б.Жавхлан дараах тодруулгыг хэллээ. Тэрээр:

-Энэ жилийн инфляц 9,9 хувьтай байна. Зорилтот түвшин нь 6,0 хувь юм. Инфляци цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч ялгаатай байдаг.

Энэ жилийн хувьд бидний тооцоолоогүй ковидоос шалтгаалсан хилийн нэвтрэн өнгөрөх хурд саарсан зэрэгтэй холбоотой. Нэмэгдэх шалтгаан нь мах, шатахуун, хатуу түлш (сайжруулсан түлш), нийтийн хоолны үйлчилгээ, автомашин, хүнсний ногооны үнийн өсөлт нь инфляцид хамгийн их нөлөөлсөн байна.

Энэ жил махны нийлүүлэлт зогссон. Малчид махаа нядалж хот руу илгээх шаардлагагүй болсноос махны үнийн өсөлт гарсан гэж тооцоолсон. Тээврийн үнэ мөн ихээр нэмэгдсэн. Энэ оны эхэнд Эм эмийн хэрэгслийн агентлаг шинээр байгуулагдсан. Энэ агентлаг эм эмнэлгийн хэрэгслүүдтэй холбоотой бүх асуудлыг хариуцдаг. Худалдан авалт хийх бүрэн эрхтэй байгууллага ажиллаж байгаа.

С.Амарсайхан: Эрээний хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй байна
С.Амарсайхан: Эрээний хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.