“Эхлэл“ бренд 157,9 сая төгрөгийн татвараас зайлсхийжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эхлэл“ бренд 157,9 сая төгрөгийн татвараас зайлсхийжээ

/2021.10.05/ Монгол хүн танд зориулав уриан дор Монгол утас үйлдвэрлэдэг гэх "Эхлэл" бренд гар утсаа БНХАУ-аас импортоор оруулж ирдэг гэх мэдээлэл цахим орчинд дэгдээд буй. Энэ талаар гаалийн ерөнхий газраас мэдээлэл өглөө.

Есдүгээр сарын 30-нд Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газарт хяналт хийжээ.

Энэ ажиллагааг хэрэгжүүлэх явцад Монгол улсын нэр бүхий хуулийн этгээд БНХАУ-аас импортоор оруулж ирсэн гар утсаа гаальд мэдүүлэхдээ гар утасны сэлбэг хэрэгсэл хэмээн мэдүүлж 175,9 сая төгрөгийн их хэмжээний татвараас зайлсхийсэн нь тогтоогдсон тул хэрэг нээж, прокурорын хяналтан дор явуулж эхэлжээ.

Энэ талаар Эхлэл брендийн захирал Ч.Батзаяа:

"Гаалийн мэдлэггүйгээсээ болж гаалийн хууль тогтоомж зөрчсөндөө ГЕГ-с албан ёсоор дахин дахин уучлал гуйж байгаа юм шүү.

Дахин дахин уучлал гуйж байгаа.

Маш олон зүйлийг ухаарсан.

Та бүхэн маань тэвчээртэй байж бүү дэвслээч.

Анх Hyundai Sonata үйлдвэр дээрээ Fail заагаад Солонгосын гудмаар нэг эвдэрхий Sonata байсан юм гэдэг.

Өнөөдөр бол Hyundai бол Hyundai шүү дээ.

Алдаа бүхэнд ухаарал бий шүүдээ.

Эхлэл брэнд Монгол технологийг хөгжүүлхийн төлөө улам л их суралцан зүтгэх болно оо" гэлээ.

Гаалийн байгууллагын хэмжээнд 2017-2021.10 сарын байдлаар гар утастай холбоотой нийт 53 удаагийн зөрчил бүртгэгджээ. Үүнээс татвар төлөхөөс зайлсхийсэн 45 зөрчил байдаг юм. Үүнд нийт 61,1 сая төгрөгийн торгууль ноогдуулж, 199,8 сая төгрөгийн татвар нөхөн төлүүлжээ.

ГЕГ: БНСУ-аас 5,9 кг алт оруулж ирэх гэж байсан зөрчлийг илрүүлсэн
ГЕГ: БНСУ-аас 5,9 кг алт оруулж ирэх гэж байсан зөрчлийг илрүүлсэн
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.