/2021.10.05/ Гаалийн ерөнхий газраас Гаалийн байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Гаалийн ерөнхий газарт 2021 оны эхний есөн сарын байдлаар нийт 776 гэмт хэрэг зөрчил бүртгэгдсэн.
Ердийн үед жилд дунджаар 2500-4000 зөрчил бүртгэгдэж, 10 тэрбум төгрөгийн торгууль шийтгэл олгодог байжээ.
2,1 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, 1,2 тэрбум төгрөгийн торгууль оногдуулжээ.
Энэ жил цар тахлаас шалтгаалан зөрчил харьцангуй буурсан.
Хагас жилийн байдлаар гаалийн байгууллагын системийн хэмжээнд 2407 зорчигч 7,5 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөтэй хилээр нэвтрэх тохиолдол бүртгэгджээ. Үүнээс:
- Улсын хилээс гарах чиглэлд 1312 мэдүүлэг, 6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют
- Орох чиглэлд 1095 мэдүүлэг, 842 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют бүртгэгджээ.
БНХАУ-аас 58,9 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, тухайн валютийг улсын орлого болгон 8,8 сая төгрөгөөр торгожээ.
Сэрэмжлүүлэг: 15 сая төгрөгөөс дээш хэмжээтэй тэнцэх хэмжээний валютийг биедээ авч яваа тохиолдолд гаалийн мэдүүлэгтээ заавал дурдах үүрэгтэй. Иргэд энэ талаар мэдээлэлгүйн улмаас бэлэн мөнгөө хураалгах, торгуулах үзэгдэл буурахгүй гарч байна.
- Турк улсаас 50,5 кг алт, монет, үнэт эдлэл
- Энэтхэг улсаас 4,1 кг мөнгөн эдлэл
- БНСУ-аас 5,9 кг алт оруулж ирэх гэж байсан зөрчлийг илрүүлжээ. Гаалийн байгууллагад мэдүүлээгүйгээс шалтгаалж 30,9 сая төгрөгийн татвар нөхөн төлүүлж, 15,4 сая төгрөгийн торгууль ноогдуулжээ.
Эдгээр хэрэгт холбогдох Монгол улсын 18 иргэн байгаа юм.
Gaali.mn сайтад иргэд хандаж гаалийн бүрдүүлэлтийн бүх үе шатыг харах боломжтой болжээ.
Импортоор орж ирдэг автомашины хувьд гаалийн бүрдүүлэлтийг бүгдийг нь хянах боломжтой.
Зөрчлийн зүйлчлэлээс хамаарч зөрчлийн хуулийн дагуу тухайн барааны татвар, торгуулийг бүрэн төлсөн тохиолдолд эзэнд нь олгох боломжтой.
Хохирлын хэмжээ их байвал эрүүгийн хэрэг үүсгэж болзошгүй.