/2021.10.05/: АНУ-ын тэргүүлэгч үндэстэн дамнасан корпорациуд ерөнхийлөгч Байдены эдийн засгийн асар том хуулийн төслийг эсэргүүцэн далд стратеги боловсруулжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн санал болгосон уур амьсгалын хямралаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд бизнес эрхлэгчдэд өндөр татвар ногдуулахаар тусгасан хэмээн The Guardian бичжээ.
Apple, Amazon, Microsoft, Disney болон бусад Америкийн томоохон компаниудын удирдагчдыг багтаасан нөлөө бүхий бизнесийн холбоо нь лобби бүлгээр дамжуулан эдийн засгийн шинэ төлөвлөгөөний цаг уурын хэсгийг батлахад "бүх талаараа" нууцаар саад хийхийг хүсч байна гэж Washington Post мэдээлэв.
Лобби эрхэлдэг байгууллагуудын үзэж байгаагаар хуулийн төсөлд тусгасан хязгаарлалт нь үр дүнгүй, зах зээлд хортой боловч нээлттэй эсэргүүцэл нь компаниудын "ногоон" дүр төрхийг алдагдуулж болзошгүй юм хэмээжээ. Корпорациуд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл бий болгох чиглэлээр бие даасан бодлого хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.
Хэрэв хэлэлцэж буй төсөл батлагдвал сүүлийн 10 жилийн хугацаанд цаг уурын тухай хамгийн том хууль болох юм.
Энэ нь АНУ-ын цахилгаан эрчим хүчний системээс нүүрстөрөгчийн давхар исэл ялгаралтыг таслан зогсоох системийг бий болгож, шатамхай түлшний татаасыг бууруулж, нүүрстөрөгчгүй цөмийн эрчим хүчийг дэмжих, цахилгаан машин нэвтрүүлэх зэргийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн байгаа ажээ.
Энэхүү иж бүрэн шинэчлэлийг хийхэд 3.5 их наяд долларын зарцуулах тооцоо гарсан нь АНУ-ын Конгресст, тэр дундаа Ерөнхийлөгчийн Ардчилсан намын гишүүдийн дунд олон нийтийн хэлэлцүүлэг өрнөж, маргааныг үүсгээд байгаа ажээ.
Эх сурвалж: lenta.ru