Фэйсбүүк унаж, Марк Цукерберг 7 тэрбумын алдагдал хүлээлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Фэйсбүүк унаж, Марк Цукерберг 7 тэрбумын алдагдал хүлээлээ

Facebook's services start coming back online after outage - East Idaho News

/2021.10.05/: Фэйсбүүк, Инстаграм, WhatsApp зэрэг нийгмийн сүлжээ "зургаан цаг тасарч доголдсоны дараа хэвийн байдалдаа орж байна" гэж Фэйсбүүк Инк компаниас мэдээллээ.

Үүний улмаас Марк Цукерберг 7 тэрбумын алдагдал хүлээсэн байна.

Downdetector сайт мэдээлснээр энэ нь урьд өмнө байгаагүй хамгийн том саатал гарсан бөгөөд дэлхий даяар сүлжээ гацсан, асуудал дагуулсан 10.6 сая үйлдэл бүртгэгдсэн гэжээ.

Фэйсбүүк хамгийн сүүлд 2019 онд ийм төрлийн алдаа гаргаж байжээ. Өнөөдөр үүссэн нөхцөл байдалд тус компанийн зүгээс хэрэглэгчдээсээ хүлцэл өчсөн байна.

Гэвч одоо хүртэл фэйсбүүкийн хайлтын систем сэргээгүй байгаа юм.

Эдгээр гурван үйлчилгээ нь бүгд Фэйсбүүк Инк компанийн эзэмшилд байдаг бөгөөд дээрх хугацаанд вэб болон ухаалаг утасны аппликейшн дээр хандах боломжгүй байжээ.

Эх сурвалж: CNN

“Эрдэнэт үйлдвэр“ ирэх 10 жилд 100 сая мод тарина
“Эрдэнэт үйлдвэр“ ирэх 10 жилд 100 сая мод тарина
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.