Эрүүгийн 569 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явууллаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүгийн 569 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явууллаа

ЭРҮҮГИЙН 540 ХЭРЭГТ МӨРДӨН БАЙЦААЛТЫН АЖИЛЛАГАА ЯВУУЛАВ/2021.10.04/ Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ оны есдүгаар сарын 27-ноос 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 23 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 87 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 55 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 569 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 545 хэрэг шалгагдаж байна.

Pandora paper буюу офшор дансны ЖАГСААЛТ ИЛ БОЛЛОО
Pandora paper буюу офшор дансны ЖАГСААЛТ ИЛ БОЛЛОО
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.