/2021.10.04/ Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум (ICIJ)-аас гаргасан мөрдөн шалгах ажлын явцад Иорданийн хаан, Чехийн ерөнхий сайд тэргүүтэй арав гаруй төр, засгийн тэргүүнүүд оффшор бүсэд олон сая нууц хөрөнгөө цуглуулсаныг ил болгожээ.
The Washington Post, The Guardian зэрэг олон арван хэвлэл мэдээллийн 600 орчим сэтгүүлчдийг хамарсан "Pandora Papers" хэмээх мөрдөн шалгах ажиллагаа нь дэлхийн санхүүгийн үйлчилгээний 14 компанийн 11.9 сая орчим баримт бичгийг задруулсан байна.
Оффшор системийг устгахад тусалж чадах олон хүчирхэг тоглогчид үүний таслан зогсоохын оронд ашиг хүртэх зорилгоор нууц компаниуд болон хөрөнгөө хадгалж байхад засгийн газрууд нь гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлж, ард иргэдийг ядуурал руу түлхэж буй хууль бус мөнгөний урсгалыг удаашруулахын тулд төдийлөн ач холбогдол өгдөггүй болохыг нийтэд дэлгэсэн мэдээллүүд харуулж байна.
Бидний мэдсэн зүйлс:
- Баримт бичигт эдийн засгийн гэмт хэрэгт буруутгагдсан хүмүүс, парламентийн гишүүн асан, мөрдөн байцаах газрын хяналтад байгаа 300 гаруй Энэтхэгчүүдийг илчилжээ.
- Консорциумд багтсан Indian Express сэтгүүлийн мэдээлснээр бизнесмэн Анил Амбани Их Британийн шүүхэд дампуурлаа зарласан гэж мэдэгдсэн ч оффшорт 18 компани эзэмшдэг болох нь илчлэгдсэн байна.
- Биокон компаний сурталчлагч Киран Мазумдер Шоугийн нөхөр дотоодын наймаа хийхийг хориглосон зүйлсээр наймаа хийсэн нь тогтоогдсон
- Түүнчлэн эх орноосоо зугтсан Нирав Модигийн эгч Диамантера эх орноосоо дүрвэхээс ердөө сарын өмнө өөрийн компаниа байгуулж амжсан байна.
- Экспресс-ийн тайланд дурдсанаар, оффшор бүсэд үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн хувь хүмүүс 2016 онд Панамын асар их баримт бичиг алдагдсаны дараа гадаад хөрөнгөө өөрчлөн байгуулахаар шийдсэн байна.
- Энэхүү тайланд крикетийн домог болсон Сачин Тендулкар Панамын мэдээлэл алдагдсаны дараа оффшор бүсээ татан буулгах хүсэлт гаргасан хүмүүсийн дунд байсан тухай дурджээ.
- Иорданы хаан II Абдалла АНУ, Их Британид 100 сая долларын үнэтэй эд хөрөнгө, түүний дотор Малибу дахь далайн тансаг харшуудыг нууцаар худалдан авсан болохыг баримтууд дэлгэж байна гэж Guardian мэдээлэв.
- Зарим сайд, Ерөнхий сайд Имран Ханы ойр тойрны гол түншүүд зэрэг 700 гаруй Пакистаны иргэдийг жагсаалт байна. Цэргийн тэтгэвэрт гарсан зарим албан тушаалтнууд, бизнес эрхлэгчид байгаа ба түүний дотор Axact -ийн гүйцэтгэх захирал Шоиб Шейх болон хэвлэл мэдээллийн компанийн эзэд мөн нууц мэдээлэлд багтжээ.
- Нууц баримт бичигт Иорданийн хаан, Украйн, Кени, Эквадорын ерөнхийлөгч нар, Чех улсын Ерөнхий сайд, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр нарын оффшор данс илчлэгджээ.
- Түүнчлэн тус баримт бичигт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины "суртал ухуулгын албан бус сайд" болон Орос, АНУ, Турк болон бусад үндэстний 130 гаруй тэрбумтнуудын санхүүгийн үйл ажиллагааг нарийвчлан гаргасан байна.
Pandora Papers-ийн мөрдөн шалгах ажил нь 2016 онд дэлхийг цочирдуулсан, олон арван оронд цагдаагийн дайралт, шинэ хуулиудыг бий болгосон, Исланд, Пакистаны ерөнхий сайд нарын уналтад хүргэсэн ICIJ-ийн онцлох Panama Papers-ээс ч том бөгөөд илүү өргөн цар хүрээг хамарчээ.
Панамын баримт бичгүүдийг оффшор бүсэд үйлчилгээ үзүүлдэг ганц байгууллага болох Панамын хуулийн фирм Mossack Fonseca-ийн файлуудаас авч байсан бол Pandora Papers нь оффшор салбарын гол цөм болсон хуульчид, зуучлагчдын илүү өргөн хүрээг хамарчээ.
Pandora Papers нь оффшор компаниудын өмчлөлийн талаар хоёр дахин их мэдээлэл өгч байна. Нийтдээ оффшор бүсийн 29 мянга гаруй компанийн жинхэнэ эздийг ил болгожээ. Эзэд нь Орос, Их Британи, Аргентин, Хятадаас хамгийн том бүрэлдэхүүнтэй 200 гаруй улс орныг хамарсан байна.
Эх сурвалж: Economic times