Тайвань улс руу Хятадын олон тооны сөнөөгч онгоц нэвтэрсэнд АНУ санаа зовж байгаагаа илэрхийлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тайвань улс руу Хятадын олон тооны сөнөөгч онгоц нэвтэрсэнд АНУ санаа зовж байгаагаа илэрхийлэв

/2021.10.04/ Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах бүсэд Хятадын сөнөөгч онгоц, бөмбөгдөгч онгоцуудын довтолсонд АНУ Хятад улсыг "өдөөн хатгасан", "тогтворгүй байдалд оруулсан" цэргийн үйл ажиллагаа хэмээн буруутгав.

АНУ-ын Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс "Тайвань орчимд тогтворгүй байдал үүсгэж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж буй БНХАУ-ын өдөөн хатгасан цэргийн үйл ажиллагаанд АНУ маш их санаа зовж байна" гэжээ.

Тайванийн эсрэг явуулж буй цэрэг, дипломат болон эдийн засгийн дарамт, шахалтаа зогсоохыг Бээжингээс шаардаж байна.

Бээжин өнгөрсөн Баасан гарагт Үндэсний баярын өдрөө тэмдэглэж, Тайванийн эсрэг хийсэн хамгийн том агаарын үзүүлбэрээ үзүүлсэн ба Тайвань улсын дээгүүр нийт 38 байлдааны онгоц, мөн Н-6 бөмбөгдөгч цөмийн хошуу хөөргөжээ. Үүний дараа Бямба гарагт 39 онгоц хөөргөсөн хэмээн Тайвань мэдээлээд Бээжинг "дээрэлхэж", "бүс нутгийн энх тайвныг алдагдуулсан" гэж буруутгажээ.

Тайваны ерөнхий сайд Су Цэн Чанг Бямба гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ "Хятад улс энэхүү үйлдлээрээ дэлхий ертөнц, олон улсын хамтын нийгэмлэгүүдийг өөрөөсөө түлхэж байгаа нь тодорхой байна" гэжээ.

Ардчилсан Тайвань улс нь 23 сая хүн амтай арлын улс ч тус арлыг Хятад улс өөрийн газар нутаг гэж үздэг бөгөөд шаардлагатай бол хэзээ нэгэн цагт хүчээр булаан авахаа амласан ба Хятадын довтолгооны байнгын аюул занал дор амьдарч байна.

Бээжин 2016 онд Ерөнхийлөгч Цай Инвэнийг сонгосноос хойш Тайпэйд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлээд байгаа бөгөөд тэрбээр энэ арлыг "нэгдсэн Хятадын" нэг хэсэг биш харин "аль хэдийн тусгаар тогтносон улс" гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

БНХАУ-ын тэргүүн Ши Жиньпин даргын үед Хятадын байлдааны нисэх онгоцууд Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах бүс рүү (ADIZ) бараг л өдөр бүр дайрч өнгөрдөг болжээ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Бээжин Тайваны ADIZ руу олон удаагийн довтолгоо хийж, чухал мөчүүдэд сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлж, Тайпэйн хуучирсан байлдааны флотын ачааллыг байнга хянаж байдаг болсон.

АНУ-ын цэргийн албан тушаалтнууд Хятад улс урьд өмнө хийж байгаагүй санаанд оромгүй үйлдэл хийж, довтолж магадгүй гэсэн аюулын талаар нээлттэй ярьж эхлэв.

Тайванийг хамгаалах нь Вашингтоны хоёр том намын санал нэг байгаа ба Хятадын баруун өмнөд тэнгис, Тайваны хоолойд хийж буй "чөлөөт хөлөг онгоцны" сургуулилтад АНУ-тай нэгдэж эхэлсэн барууны орнуудын тоо нэмэгдсээр байна.

АНУ "Тайваньд өөрийгөө хамгаалах хангалттай тусалцааг үргэлжлүүлэн үзүүлэх болно. АНУ Тайваны хоолой, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулна" гэж Прайс хэлэв.

Эх сурвалж: NDTV

“Цусаа бэлэглэх өдөр“ арга хэмжээ өнөөдөр болно
“Цусаа бэлэглэх өдөр“ арга хэмжээ өнөөдөр болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.